Өөртөө итгэхэд тань туслах Аннэ Франкын 10 эшлэл


Хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн хамгийн алдартай хувийн тэмдэглэл яах аргагүй “Аннэгийн өдрийн тэмдэглэл”. 15 насандаа мөнх бусыг үзүүлсэн еврей охины тэмдэглэл үеийн үед олон мянган хүүхэд, залууст урам зориг, хүч тэнхээ өгсөөр байгаа билээ. Ингээд Аннэгийн бидэнд үлдээсэн 10 эшлэлийг онцлон хүргэж байна.

#1. Ямар зүйлд гоо үзэсгэлэн нуугдан байдгийг би ойлголоо. Байгаль, нарны илч, эрх чөлөө… бас хүнд өөрт нь.

#2. Бичих үедээ би уй гунигаа үлдэн хөөж, эр зоригоо ахин төрүүлдэг.

#3. Хүмүүс амыг чинь боож, дуугүй байлгаж чадах ч, үзэл бодолтой байхыг чинь зогсоож чадахгүй.

#4. Дэлхий ертөнцийг өөрчлөх хүн хэзээ ч хойш сууж үлддэггүй нь хэчнээн сайхан.

#5. Холын замд хамгийн хүчирхэг зэвсэг бол эелдэг, нөхөрсөг зүрх сэтгэл.

#6. Итгэл байгаа газар амьдрал бий. Итгэл л биднийг хүч зоригтой болгож, ахин босох найдвар өгдөг.

#7. Хэзээд ч сайн сайхан, гоо үзэсгэлэн дэргэд чинь бийг сана.

#8. Олон хүн чамайг хайрладаг ч чи ганцаардаж болно. Хэн ч хэний ч хувьд “цор ганц” биш шүү дээ.

#9. Уй шаналлын тухай бодохгүй байхсан гэж хүсдэг ч, гоо үзэсгэлэн үүнгүйгээр оршдог гэж үү?

#10. Хүсэл зорилго минь хэдий бүтэшгүй, хүршгүй мэт санагдаж болох ч би үүнээсээ буцахгүй. Ядаж л сэтгэлдээ хадгалах болно. Сайн сайхан зүрх сэтгэлтэй хүмүүс байдаг гэдэгт үүрд итгэнэ.

Эх сурвалж: Ub.life

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.