Үрсээ үнсэх бус үнэрлэж золгож хэвшье


“Өчигдөр хүүхдийн эмнэлэгт дадлага хийж байгаад нэг аймшигтай зүйл харлаа. Нэг нас ч хүрээгүй хүүхэд комд орчихсон, амьдрах боломжгүй болчихсон байв. Ямар шалтгаанаар ийм болсныг судалтал “herpes simplex virus”-тай хүнд үнсүүлснээс болжээ.

"Herpes simplex virus” нэг тусчихаар биеэс хэзээ ч салдаггүй байнга хувирч өөрчлөгдөн оршдог вирус юм, Түүнийг нь “dormant virus” гэдэг. Энэ вирусийг Монголчууд “хомхой долоох” гэж нэрлэн хэвшжээ. Харамсалтай нь Монголчуудын олонх нь хомхой долоох өвчлөл тусч байсан нь нууц биш. Тиймээс вирус тээгч гэж нэрлэхэд буруудахгүй. Иймээс айлын бяцхан үрсийг өхөөрдөж хайрлалгүй яах вэ, харин уруулаараа хацар, нүүр амыг битгий үнсээч гэж гуйж байна” гэсэн агуулгатай бичвэрийг Цагаан сар дөхсөн энэ мөчид фэйсбүүк хуудсаар ихээр цацаж байна.

Үнэндээ хүүхэд том хүнд үнсүүлээд тийм байдалд орсон эсэхийг мэдэх аргагүй боловч вирусийн гаралтай ханиад томуунаас болж, бяцхан үрс хэрхэн зовж шаналдгийг та бид мэднэ. Настан буурлуудаа хүндэтгэн жилдээ ганцхан тохиох баяраараа үр хүүхдээ дагуулан амар мэндээ мэдэлцдэг бидний хувьд анхаарууштай зүйл санагдаад байгаа юм.

Цагаар болж, өвчин эмгэгийн үүсэх байдал ч өөрчлөгдсөн энэ үед та бид бяцхан үрсээ энхрийлэн амар мэндийг нь мэдэхдээ ам, хошуугаараа хацар нүүрэнд нь үнсэх нэрийдлээр шүлс, вирусээ тараахын оронд духыг нь үнэрлэн золгож хэвшихийг олон хүн сануулж байна.

Насанд хүрсэн хүний аманд агуулагдах 700 төрлийн бактери хүүхдэд шүлсээр дамжин очдог. Ялангуяа ханиад томуу туссан бол бага насны хүүхдийг үнсэхгүй байх нь зүйтэй. Тиймээс “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ үр хүүхэдтэйгээ учран золгохдоо үнсэх биш үнэрлэхийг уриалж байна.

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.