УМАРД СОЛОНГОСЫН УСАН ОНГОЦОНД ШАТАХУУН ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ


БНАСАУ-ын зорчигч тээврийн "Мангёнбон-92" хөлөг онгоцонд шатахуун олгохоос Өмнөд Солонгосын эрх баригчид татгалзсан байна. Уг хөлөг онгоцоор өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцсон Умард Солонгосын хөгжмийн хамтлаг Пёнчан хотод хүрэлцэн ирсэн юм.

Хөлөг онгоцны ахмад буцах замд шаардагдах 500 тонн түлш өгөхийг хүссэн нь Өмнөд Солонгосын талд сэжиг төрүүлсэн тухай Японы “Асахи” сонинд мэдээлсэн байна.

"Мангёнбон-92" хөлөг онгоцоор 2002 онд Азийн тоглолтод оролцох БНАСАУ-ын тамирчдыг зөөж ирсэн байна. Тухайн үед буцах замд нь хэрэгтэй байсан 100 тонн шатахууныг Өмнөд Солонгосын тал өгчээ. Гэтэл энэ удаад шатахууны хэмжээ 5 дахин өссөн нь Умард Солонгост шатахуун нийлүүлэхийг хязгаарлах тухай НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг зөрчин, их хэмжээний шатахууныг Умард Солонгост зөөвөрлөн аваачих зорилготой байж магадгүй гэх хардлагыг төрүүлсэн нь Шатахуун олгохоос татгалзсан шалтгаан болсон байна.

Шатахуун өгөхөөс татгалзсаны дараа хөлөг онгоцны ахмад хүсэлтээ буцаан татсанаар хөлөг онгоц хөгжмийн хамтлагийг аваад нутгийн зүг буцжээ.
Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6