В.ПУТИН, Д.ТРАМП НАР УТСААР ЯРЬЖЭЭ


АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал болон харилцан сонирхсон бусад чухал асуудлыг хэлэлцсэн талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Энэ үеэр Д.Трамп Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоход чиглэсэн алхмуудыг цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн тэрбээр саяхан болсон Оросын “Антонов-148” зорчигч тээврийн нисэх онгоцны осолтой холбогдуулан эмгэнэл илэрхийлэхийн сацуу энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад АНУ тусламж үзүүлэхэд бэлэн гэдгийг мэдэгдсэн аж.

Мөн Израиль болон Палестин энхийн хэлэлцээрт хүрэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар Д.Трамп ярьсан байна.
Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6