РОСНЕФТЬ КОМПАНИ ГАЗРЫН ТОСНЫ ХИЛИЙН ҮНЭЭ НЭМЖЭЭ


Роснефть компани Монгол Улсад экспортлох газрын тосны хилийн үнийг нэмсэн байна.

Тодруулбал, А-80 автобензин 28 ам.доллароор нэмж тонн тутамд 666 ам.доллар болгосон бол, А-92 автобензин 28 ам.доллароор, тонн тутамд 696 ам.доллар, 95 автобензин 28 ам.доллар, тонн тутамд 746 ам.доллар, дизель түлш 45 ам.доллар, тонн тутамд 677 ам.доллароор өсгөжээ.

Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан мэдээгээр энэ сарын 5-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.
Тодруулбал, А-80 автобензин 97, Аи-92 автобензин 36, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байна.
Б.Заяа

Мэдээллийг түгээх

twitter share 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.