УМАРД СОЛОНГОСЫН ДЭЭД ТҮВШНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НУТАГ БУЦЖЭЭ


Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцохоор Өмнөд Солонгост ирсэн Умард Солонгосын өндөр дээд түвшний төлөөлөгчид өчигдөр орой нутаг буцсан тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам болон тус улсын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон тэргүүтэй дээд түвшний 22 төлөөлөгч Пёнчаны олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцож, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Хөх ордонд уулзаж, түүнийг Пхеньянд айлчлахыг уриад нутаг буцсан байна. Тэд нутаг буцахынхаа өмнө Сөүл хотноо Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хамт Умард Солонгосын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг үзэж сонирхжээ.

Хөх ордны мэдэгдсэнээр, энэ тоглолтын дараа Мүн Жэ Ин Умард Солонгосын төлөөлөгчдөд хэлэхдээ “Бид эвлэлдэн нэгдэж, өмнө байгаа саад бэрхшээлүүдийг даван туулах хэрэгтэй” гэсэн байна. Мөн Умард Солонгосын төлөөлөгчдийн ахлагч Ким Ён Нам Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөс Пхеньянд айлчлахыг дахин хүссэн гэнэ.

Ажиглагчдын хэлснээр, Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагчтай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх асуудлыг удахгүй авч хэлэлцэж магадгүй.
Г.Доржханд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.