Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл


Өнөөдөр Импортын автомашины бичиг баримт олголтын асуудлаар мэдээлэл хийнэ.

2 дугаар сарын 12-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 44 дахь өдөр бөгөөд он дуусахад 321 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 27, найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, луу жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2407.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 378.50, вон 2.17 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.30 цагт Халдварт өвчин судлалын үндэсний төвд ХДХВ/ДОХ-тай иргэдэд үйлчлэх хөнгөвчлөх эмчилгээний ортой тасаг нээнэ.
  2. 11.00 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын дарга нийслэл, дүүргийн газрын албадад үүрэг өгнө.
  3. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11:30 цагаас МАХН-ын удирдлагууд Их чуулгантай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  4. 11.30 цагаас МYЭХ-ны Тэргvvн дээд шангал болох Хеделмерийн хvний телее шагнал гардуулдах арга хэмжээ болно. МYЭХ-ны хурлын танхимд болно.
  5. 12.00 цагаас Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил”-н нээлтийн үйл ажиллагаа болно. 
  6. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Импортын автомашины бичиг баримт олголтын асуудлаар Эко автомашин импортлогчдын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1542 онд Английн хаан VIII Хенригийн тав дахь гэргий Катерин Ховардыг садар самууныг сурталчилсан гэж үзэн цаазаар авчээ.
  2. 1633 онд Алдарт одон оронч Галилео Галилейг сүмийн номлол зөрчсөн гэх үндэслэлээр шүүх ажиллагаа эхэлсэн байна.
  3. 1660 онд Шведийн хаан X Чарльз Густаф өөд болсоноор түүний хүү дөрвөн настай XI Чарльз хаан ширээнд суужээ.
  4. 1867 онд Бельгийн Брюссель хотын гол гудамжуудыг барьж эхлэв.
  5. 1880 онд Алдарт зохион бүтээгч Томас Эдисон Эдисоны эффектийг олонд танилцуулжээ.
  6. 1913 онд Манж Чин гүрэн мөхсөний дараа 13-р Далай лам Төвдийг тусгаар тогтнуулах тухай дөрвөн заалт бүхий баримт бичгийг Хятадын төв засгийн газарт өргөн барьжээ.
  7. 1931 онд Британийн колони байсан Энэтхэг нийслэлээ Калькутта хотоос Шинэ Дели рүү нүүлгэжээ.
  8. 1961 онд АНУ-ын Калифорни мужийн Оланча хотоос 500 мянган жилийн настай чулуу олджээ.
  9. 1978 онд Австралийн Сидней хотод байрлах "Хилтон" зочид буудлын гадаа бөмбөг дэлбэрч хоёр хүн амиа алджээ.
  10. 2017 онд Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жон Нам Малайзын нисэх онгоцны буудалд химийн халдлагад өртөн амиа алджээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.