ОХУ-д ажиллаж буй Умард Солонгосын нэг иргэн цалингаараа 13 хүнийг тэжээдэг


Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг ОХУ дагаж мөрдөж эхэлсэн байна.

Энэ хүрээндээ Умард Солонгосчуудыг нутаг руу нь буцааж байгаа талаар ОХУ-аас Умард Солонгост суугаа Элчин сайд Александр Мацегора мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, “БНАСАУ-ын ажилчдыг нутагт нь буцаах нь ОХУ-д сөрөг нөлөөтэй боловч бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг хүндэтгэн, дагаж мөрдөж байна" гэсэн байна. Одоогоор ОХУ-ын барилга, хөдөө аж ахуй, загасны аж үйлдвэрт БНАСАУ-ын 35000 иргэн ажиллаж байна. ОХУ жилд БНАСАУ-ын 15 мянган иргэнд виз олгодог. Үүний 90 хувь нь богино хугацаанд ажиллах виз байдаг аж.

Гадны улсуудад ажилладаг Умард Солонгосчууд олон цагаар ажиллаж,авсан цалингаа эх орондоо илгээдэг. Уг мөнгө нь тус улсын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд ашиглагддаг гэж үздэг. Тэгвэл ОХУ-д ажилладаг Умард Солонгосчууд Орос хүмүүстэй тэнцүү хэмжээний цалин авдаг гэдгийг Элчин сайд Александр Мацегора хэллээ. Умард Солонгосын нэг ажилтан цалингаараа эх орондоо байгаа 13 хүнийг тэжээдэг гэж RT агентлаг онцолжээ.

Э. Лхагважаргал

Эх сурвалж: Time.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.