БНХАУ батарейг дахин боловсруулах ажилд ханцуй шамлан оров


- Хятадын цахилгаан машины үйлдвэрлэл дөрвөн жилийн дотор 10 дахин өсчээ -

БНХАУ-ын Засгийн газар 2009 онд байгаль орчинд ээлтэй цахилгаан машины үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч улс болох зорилт тавьсан. Үүнээс хойш бүх төрлийн цахилгаан машины үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж, 2010-2011 онд агаарын бохирдол ихтэй  таван хотын иргэдэд цахилгаан машин худалдан авалт бүрт төрөөс 50-60 мянган юань /ойролцоогоор 7634 ам.доллар/ хөнгөлөлт үзүүлэх болсон. Тус таван хотод Шанхай, Шэньжэнь, Ханжоу, Хэфэй, Чанчунь хотууд багтсан бөгөөд эл бодлогын хүрээнд хоёр жилийн дотор 50 мянган цахилгаан машин буюу Хятадуудын нэрлэснээр “шинэ эрчим хүчний машин” иргэдийн гарт хөнгөлөлтэй үнээр очжээ. Хятадын “шинэ эрчим хүчний машин” хэмээн нэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд бүх төрлийн цахилгаан машин, Plug in hybrid болон хайбрид машинуудыг хамруулж ойлгож болно.

2012 оноос Хятадын төрөөс дотооддоо шинэ эрчим хүчний машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ төлөвлөгөө гарган 2015 онд 500 мянга, 2020 онд 5 сая ширхэг шинэ эрчим хүчний машин үйлдвэрлэх зорилго тавьжээ. Эл бодлогын хүрээнд нийтийн тээвэрт шинэ эрчим хүчний автобус явуулахыг нэгэн зорилт болгож, автобуснуудыг 81600 ам.долларын өртгөөр төрөөс худалдан авч эхэлжээ.

Дашрамьд дурьдахад, Хятад улс шинэ эрчим хүчний машины борлуулалтыг агаар орчны бохирдолтой байнга уялдуулж ирсэн. Тухайлбал,Бээжингийн агаар дахь PM 2.5 тоосонцорын гол үүсгэгч АВТОМАШИН байдаг. Мөн Ханжоу хот хоёр оршин суугч тутамд нэг машин ноогддог үзүүлэлтээр Хятадад тэргүүлдэг. Ийм болохоор Ханжоу хотын агаарын бохирдлын 40 хувийг автомашин үйлдвэрлэдэг байна. Харин дээрх хоёр хотын иргэд цахилгаан машин худалдан авбал улсаас татаас олгож эхэлсэн нь агаарын бохирдол буурахад томоохон нэлээ үзүүлсэн.

Батарейг дахин боловсруулах их сорилт

БНХАУ-ын шинэ эрчим хүчний машины үйлдвэрлэл ийнхүү дөрвөн жилийн дотор 10 дахин нэмэгдсэн бол 2020 он гэхэд 5 саяд хүргэх зорилт тавиад байгаа. БНХАУ уг зорилтоо биелүүлэхэд том сорилт учирсан нь БАТАРЕЙ! 

Хятад улс энэхүү асуудлыг батарейг дахин ашиглах, дахин боловсруулах байдлаар шийдэхээр төлөвлөж байгаа юм. 2016 онд Хятадын төрийн зөвлөлөөс шинэ эрчим хүчний машин үйлдвэрлэгчдэд хандан ашигласан батарейг дахин боловсруулах сүлжээ бий болгоход анхаарч ажиллахыг сануулсан.

2016 онд Шэньжэнь мужийн Гаогонь Үйлдвэрийн судалгааны компанийн мэдээлснээр, дахин боловсруулах шаардлагатай 12 мянган тонн машины батарей байгаа бөгөөд энэ тоо нь 2020 он гэхэд 248 мянган тоннд хүрэх судалгаа гарсан байна.

Шинэ эрчим хүчний машинд ашигладаг Литийн батарейг бусад батарейтай харьцуулахад байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөө бага. Литийн батарейн дахь зэс, кобальт, никель зэргийг дахин боловсруулахад хялбар байдаг аж. Литийн батарейг нөөтбүүк, гар утас зэрэгт ашигладаг байна. 

Хэдийгээр шинэ эрчим хүчний машинууд байгаль орчинд ихээхэн эерэг боловч тэдгээрийн батарейг дахин боловсруулахад олон асуудал тулгарч байна. Учир нь Хятадын батарей дахин боловсруулах салбар нь автомашин үйлдвэртэй эн зэрэгцэн хөгжөөгүй. Хэрэв машины батарейг энгийн машинуудаар тээвэрлэвэл тээврийн зардал нь нийт дахин боловсруулах зардлын 30 орчим хувийг эзэлж байгаа юм. Түүнчлэн, батарейнуудыг аюултай хог гэж үзвэл тусгай зөвшөөрөлтэй тусгай машинаар тээвэрлэх хэрэгтэй. Ингэснээр зардал нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. 

“Засгийн газар нь тээврийн зардал болоод ашигласан батарейн нөөцийг хэрхэн зохицуулах нь дахин боловсруулах үйлдвэрт ихээхэн нөлөөлнө” гэдгийг албаны хүн хэллээ.

Засгийн газрын төлөвлөгөөнд тусгаснаар, шинэ эрчим хүчний машины бүтээгдэхүүн болоод борлуулалтыг нь 2020 оноос эхлэн жил тутам 2 саяар өсгөж, нийт автомашины бүтээгдэхүүний хэмжээг 2025 он гэхэд 35 саяд хүргэнэ гэжээ.

Цахилгаан машины хэрэглээ эрс өсөн нэмэгдсэнийг дагаад хэрэгцээнээс гаргасан батарейны тоо нэмэгдэж, дахин боловсруулах үйлдвэрийн ачаалал ихсэх нь тодорхой юм.

Эх сурвалж: Time.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6