БНАСАУ ТОМООХОН ЦЭРГИЙН ПАРАД ЗОХИОН БАЙГУУЛАВ


БНАСАУ Солонгосын ардын арми /САА/ байгуулагдсаны 70 жилийг тохиолдуулан өнөөдөр нийслэл хотдоо томоохон цэргийн парад зохион байгуулан хамгийн хүчтэй цэргийн техник хэрэгслүүд, тэдгээрийн дотор “Хвасон-15” хэмээх тив алгасах шинэ төрлийн баллистик пуужингаа нийтэд дэлгэн харууллаа гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун парадын үеэр үг хэлэхдээ Солонгосын хойгийн энх тайван байдлыг сахин хамгаалахын төлөө зүтгэхийг САА-ийнханд уриалахын сацуу "Бүс нутаг болоод дэлхийн энх тайван байдлыг алдагдуулж байна" гэж АНУ-ыг шүүмжилжээ.

Тэсгим өвлийн хүйтэнд 90 минут үргэлжилсэн парадын үеэр тус улс “Хвасон-15”, “Хвасон-12” болон “Хвасон-14” зэрэг тив алгасах баллистик пуужин тэргүүтэй 200 орчим цэргийн техник хэрэгслийг харуулсан байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус улс “Хвасон-15” пуужин харвасан бөгөөд үүнийг “АНУ-ын нутаг дэвсгэрийн хаана нь ч хүрч цохилт өгөх хүчин чадалтай” гэж тодорхойлж байв.

Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдэгдсэнээр, өнөөдрийн жагсаалд 13 мянган цэргийн алба хаагч оролцжээ.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд тэмдэглэдэг уламжлалтай САА байгуулагдсаны ойг энэ онд өвлийн олимпийн XXIII наадам Өмнөд Солонгост эхлэхээс нэг хоногийн өмнө тэмдэглэсэн нь ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм. Гэхдээ БНАСАУ мэдэгдэхдээ “Энэ бол тохиолдлын зүйл. Өдөөн хатгалга биш” гэж байна.

Маргааш эхлэх “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам тэргүүтэй өндөр дээд түвшний 22 төлөөлөгч, 22 тамирчин болон хэдэн зуун уран бүтээлч, хөгжөөн дэмжигчид оролцоно.

Энэ олимпийн нээлтийн ёслолд хоёр солонгосчууд нэг туг далбаан дор алхахаар тохиролцсоныг “Хоёр Солонгосын аль аль нь эвлэрэн нэгдэх хүсэлтэй буйн илрэл” гэж ажиглагчид үзэж байгаа юм.

<iframe width="808" height="480" src="https://www.youtube.com/embed/auh5uZiAASw" frameborder="0" allow="autoplay; encrypted-media" allowfullscreen></iframe>

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.