Паралимпийн наадмаас Б.Ууганхүү хүрэл медалийн эзэн боллоо


Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадамд эх орноо төлөөлөн манай улсын найман тамирчин өрсөлдөхөөр хүлгийн жолоо залсан билээ.

Тэгвэл харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медалийн эзэн боллоо. Харааны бэрхшээлтэй иргэдийг В1, B2, B3 гэж ангилах бөгөөд манай тамирчид хамгийн сайн хараатай буюу В3-т багтсан. В1 хараагүй, В2 дунд зэргийн хараатай ангилалд багтдаг юм.

Эрэгтэй 60 кг-ын жинд нийт 12 тамирчин багтсанаас Б.Ууганхүү эхний тойрогт эзэн орны бөхийг 2 минут 3 секундэд цэвэр ялж, шилдэг наймд үлдсэн ч Японы Х.Макотод цаг дуусахаас 50 секундын өмнө цэвэр ялагдлаа. Манай бөх Японы бөхтэй барилдахдаа эхний 4 минутад хоёр юүко үнэлгээгээр хожиж явсан ч өрсөлдөгчийнхөө мэхэнд орон цэвэр ялагдсан. Б.Ууганхүү дагах барилдаанд БНСУ-ын Мин Жи Лийг цэвэр хожсоноор хүрэл медалийн төлөө Азарбайжаны бөх Ибрахимов Раминтэй таараад байсан юм. Б.Ууганхүү медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Азарбайжаны бөхийг эхний дөрвөн секундэд цэвэр ялж, паралимпийн медальтан боллоо.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.