Сонжоо: Өөрт таалагдсан хоёр супер чадварыг сонгоод өөрийнхөө далд зан чанаруудыг мэдэж аваарай!


Орчин үед янз бүрийн супер хүчтэй баатрууд маш их алдартай болсон билээ. Дээр нь бид бүгдээрээ цаг хугацаагаар аялдаг, ялагдашгүй баатар гэх мэт супер чадвартай байхыг хүснэ. Танд ямар супер чадвар хамгийн мундаг нь вэ?

Сэтгэл судлаачид энэ асуултанд хариулсан хариулт тань таны хувийн зан байдлыг тодорхойлох шинж чанартай гэж үзэж байна. Тийм учраас Microsoft компанийн нэгэн удирдах ажил горилогчоос “та нисдэг байх, үл үзэгдэх хоёрын алийг нь сонгох вэ?” гэж асуусан байдаг. Үүний хариулт нь энэ хүний тухай юу хэлж байгааг та тестийн дараа мэдэх болно.

Ингээд таны өмнө ид шидтэн бий боллоо гэж уран сэтгэмж гарган төсөөлөөд үз. Тэр 7 супер чадвартай бөгөөд танд аль нэг чадвараа өгнө гэж хэлжээ. Доорх зургийг хараад 2 супер чадвар сонгож аваарай:

Таны өөрийн болгохыг хүсэж байгаа

Танд хамгийн бага хэрэг болох, гэхдээ түүнгүйгээр байж болохгүй

Тайлбар

Энэ тестэнд алив нэг супер чадвар нь бидний бодит амьдралд байх хүч чадал, нөөц бололцоо зэргийг илэрхийлэх болно.

Эхний супер чадвар нь танд байгаа тэр хүч чадал, нөөц бололцоог харуулах ба та үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, өөртөө байхгүй гэж үздэг байна. Эдгээр чадвараа ил гаргахыг хичээх хэрэгтэй.

Хоёр дахь супер чадвар буюу таны сонирхлыг хамгийн бага татсан татсан чадвар нь танд байхгүй, өөрийн мэдэлгүй бусдад тэр чадвар байгаа эсэхийг хайж явдаг байхыг хэлнэ. Та ийм чадвартай найз нөхөд, хамтрагчтай байхыг хүсэх ба тэр нь таны дутууг нөхөх билээ. Ийм чадвартай хүнийг хай.

1. Ирээдүйг харах чадвар

Энэ супер чадвар нь бодит амьдралд үйл явдлын өрнөлийг урьдчилан таах, өндөр хөгжсөн зөн билэг, ухаж ойлгох өндөр чадварыг илэрхийлж байгаа юм. Эдгээр чанар нь бодлогогүй үйлдэл, муу нөлөөллөөс хол байхад тусална.

2. Үл үзэгдэх чадвар

Энэ бол заль мэх, хэцүү зүйлээс сугарч гарах чадварыг илэрхийлнэ. “Уснаас хуурай гардаг” гэж ийм хүмүүсийг хэлнэ.

3. Цаг хугацаагаар аялах

Энэ нь үйл явдлыг задлан шинжилж, дүгнэлт хийж чаддаг, өмнөх алдаагаа давтахгүй байх чадвар юм. Мөн өөрийн үйл хөдлөлөө хэдэн алхамаар урагш харж, төлөвлөж чаддаг хүн. Хэв шинжит биш, орчны үзэл бодлоос үл хамаарна.

4. Биеийн асар их хүч

Айхгүй, сэтгэлийн хүчтэй, зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг мөрийд тавьж чадах чадвар. Ийм хүн бэрхшээлээс айхгүй ба шаардлагатай үед биеийн хүч хэрэглэхээс буцахгүй.

5. Нисэх чадвар

Энэ нь томоор сэтгэж, үйл явдлыг бүтнээр харах чадвар бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаа, нөхцөл байдлаас дээр, өндөрт байна. Аз турших чадвартай.

6. Бүх л шархыг анагааж, үхэгсдийг амилуулах чадвар

Энэ супер чадвар нь зовлон шаналал, өрөвч сэтгэл, итгэл төрүүлэх замаар бусдыг дэмждэг хүн.

7. Бусдын бодол санааг унших чадвар

Шулуухан, өөрийн бодлыг яг таг илэрхийлж чаддаг, үгүй гэж хэлж чадах, бусдын бодол санаанаас үл хамаарах чадвар.

8. Аливаа ур чадварыг амархан эзэмших чадвар

Энэ нь зорьсондоо хүрэх, сахилга бат, ажиллах их эрч хүчийг илэрхийлнэ.

Бонус

Судлаач Кип Райт болон түүний багийнхан ямар супер чадвар хамгийн их алдартай болохыг тогтоох гэж 2000 хүнийг асуулгад оролцуулжээ. Эрчүүд цаг хугацаагаар аялах дуртай бол эмэгтэйчүүд хүн эмчлэх чадварыг илүүд үзсэн байна. Эрчүүдийн 67% нь танихгүй хүний хувцасны цаадахыг харахын тулд рентген хараатай байхаас татгалзаагүй байна.

Хэрвээ супер чадвар нь тодорхой эрсдэлтэй бол эрчүүдийн 37%, эмэгтэйчүүдийн 22% нь бусдын амь насаар дэнчин тавьж нисэхэд бэлэн байсан байна.

“Хэрвээ та нисдэг байсан бол мөрөөдөл болсон улс руугаа нисэх үү эсвэл зовж байгаа хүнд туслахын тулд дайн болж байгаа улсад очих уу” гэсэн асуултанд дийлэнх олонх нь эхний хувилбарыг сонгосон байна.

Эдгээр баримтуудыг харахад магадгүй хүн төрөлхтөнд элдэв супер чадвар байгаагүй нь сайн хэрэг юм биш биз гэж бодоход хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.