Юу ч бодолгүй хамгийн түрүүнд харсан амьтнаа нэрлэ. Та өөрийнхөө тухай олон зүйлийг олж мэдэх болно


20-р зуунд Карл Юнг худал, үнэнийг тогтоох машины оронд нэгэн тест хэрэглэж байсан ба энэ тест нь шалгагдаж буй хүн харсан зүйлээ бодож амжилгүй толгойд орсон зүйлээ хэлдэг онцлогтой юм. Энэ зарчмаар таны дотор байдаг, бусдаас нууц, зарим нэг бодол, санаа, хүсэл мөрөөдлийг тань тодорхойлох гэж оролдъё.

Ингээд биеэ суллаад өөрийнхөө дотоод санаа бодолдоо найдаж, хамгийн анх харсан зүйлээ сайн тогтоож аваарай.

Та ямар амьтан хамгийн түрүүнд харсан бэ?

Муур

Энэ нь та ажлын шинэ долоо хоног эхэлсэнд таагүй хандаж байгаа болон амралтаа санан дурсаж, өдрийн хоолны цаг бушуухан болоосой гэж мөрөөдөж байж болохыг хэлж байна. Магадгүй бүр ажлын цаг дуусахыг ч хүсэж байж болох юм. Аргагүй. Гэртээ харьж өөрийнхөө тухтай зөөлөн сандалд сууж ном унших, кино үзэх сайхан байлгүй яахав.

Нохой

Та найз нөхөд тань танд тусална гэдгийг мэдэж тэднийхээ дэмжлэгтэйгээр юуг ч бүтээхэд бэлэн байна. Дайчин чанар гэдэг бол сайн зүйл. Гэхдээ өмнөө тулгарсан бэрхшээлийг тайван, тогтуун хандаж, ганцаараа чадах уу үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй. Орчин тойрныхон маань алив төлөвлөгөөгөө амархан өөрчлөн таны бодсон санасан зүйл бүтэхгүй байж болох юм. Та үргэлж хүнд хэлсэн, амласнаа биелүүлдэг учир бусад хүн бодсон санаснаа өөрчлөж болно гэдгийг үргэлж мартдаг хүн.

Арслан

Танд хэлэх үг алга. Үнэхээр гайхамшигтай. Танд иймэрхүү үг их хэлдэг биз? Магадгүй шинэ үс засалтаас тань болж тэр үү? Гэхдээ та өөрийгөө хэн болохыг мэдрэхэд шинэ үс засалт хамаагүй бөгөөд танд бусдыг гайхуулах, хүндлүүлэх ямар нэг зүйл байна. Бас атаархал ч тэр. Гэхдээ энэ бүхнийг тэгж их чухалд бодох хэрэггүй ба та өөрөө ч заримдаа өчүүхэн ааш гаргадгаа мэднэ. Эргэн тойрноо өндрөөс биш зэрэгцэн хар. Морь Яг одоо таныг ямар нэг зүйл хязгаарлаж, эрх чөлөөг тань хасаж байна. Магадгүй та даргаа даган амралтаа авах хүсэлтээ янз бүрээр хэлж даган явж байж болох юм. Тайван. Бүгд л тэгдэг хойно. Одоо та өөрийгөө дайчлан, сонгосон амьтан шигээ ажил төрөлдөө шаргуу зүтгэх хэрэгтэй байна.

Хун

Та дурлажээ. Чухам ийм учраас эргэн тойрны бүх л зүйл сайн, сайхан харагдах ба өөрийн болон бусдын амьдрал ч, үл таалагдах худалдагч авгай хүртэл аятайхан инээх мэт санагдана. Энэ сайхан үеийг хэдэн сар биш юмаа гэхэд цалин буух хүртлээ сунгахыг бодоорой.

Оцон шувуу

Та яаж харж чадав аа? Энд оцон шувуу байхгүй. Дахиад хар. Дахиад л оцон шувуу харж байна уу? Тэгвэл таны найз нөхдийг дуу алдуулан баярлуулдаг, анх таарсан хүмүүсийг гайхаж эргэлзэхэд хүргэдэг дүрслэн бодох баялаг чанар тань үүнд буруутай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.