2018 оны Хувцас загварын трэнд ямар байх вэ?


Шинэ оноо угтан аваад удаагүй байгаа бид шинэ трэндээ хүлээн авах цаг нэгэнт болжээ. Хувцас загварын шоу арга хэмжээнүүд,гудамжны хувцаслалтын зураг авалтууд болон 7 хоногийн хамгийн дэгжин хувцаслалтын жагсаалт зэрэг дээр тулгуурлан 2018 онд ямар өнгө болоод загвар трэнд болох талаар бидний бэлтгэсэн мэдээлэлтэй танилцана уу.

  1. Нил цэцгийн өнгө. Энэ өнгө магадгүй 2018 оны албан ёсны өнгө байж ч магадгүй юм. Гэхдээ бид байгалийн мэт харагдах нил ягаан өнгийг хэлж байгаа гэдгийг анхаарна уу. Унтлагын хослолоос эхлээд бүсгүйчүүдийн өмсөх дуртай даашинз хүртэл 2018 оны Хавар зуны загварын тайзан дээр ихэнх нь ийм өнгөтэй байгаа юм.

 

Зүүн гар талаас Michael Kors, Max Mara мөн Erdem-н 2018 оны Хаврын загварын тайз. 

2. Урлагийг шингээж өгсөн. 2018 оны Хаврын загварын тайзан дээрээс харж байхад хувцаснууд ихэнхдээ өнгөлөг бас урлагийг ямар нэгэн байдлаар илтгэсэн шийдэлтэй байна. Алдарт зураач Андрей Вархолагийн бүтээлээс санаа авсан элементүүд Versace-н коллекциудад шингэсэн байхаас гадна Prada-н коллекцид хүүхэлдэйн киноноос санаа авсан элементүүд орсон байна. 

Зураг дээрVersace -н 2018 оны Хаврын загвар болон Миланы Загварын 7 хоногийн зураг. 

3.  Дөрвөлжин хээтэй даавуу. Саарал өнгийн дөрвөлжин хээтэй хүрэм street style-д жинхэнэ хүчээ авч байна гэж хэлэхэд болно. Дөрвөлжин хээтэй өнгийн даавуугаар урласан гадуур хувцаснаас эхлэн эрэгтэй хүрэмнээс санаа авч хийсэн гадуур хувцас загварын тайз болоод гудамжны загварын шоу зэрэг дээр жинхэнэ трэнд болж байгаа тул та бүхэн хувцасны шүүгээндээ нэмэхийг зөвлөж байна. 

4. Сонгодог, цэргийн загвартай гадуур хувцас загварын тайзан дээр мөн л давамгайлж байна. Энэхүү сонирхолтой шинэ загварыг туршаад үзэхэд гэмгүй юм. 

5. Цацагны давуу талыг ашиглаарай. Улирлын хамгийн сонирхолтой  трэндийг цацаг эргэн ирснээр бий болголоо. Calvin Klein, Dior, Loewe зэрэг томоохон брэндүүд хурц тод өнгө бүхий урт урт цацгийг коллекцдоо шингээж өгсөн ба уг трэнд ихэнхдээ цүнх, банзал зэрэгт шингэж өгсөн байна. 

6. Fannyback мини үүргэвч эргэн ирлээ. Бүх цаг үеийн хамгийн хориотой загварын нэг мини үүргэвч эргэн иржээ, ирэх ирэхдээ бүр хамгийн сооl байхаар иржээ. Үүнийг 2017 оны эхээр Kendall Jenner, A$AP Rocky, Rihanna, Bella Hadid зэрэг алдартнууд зүүж эхэлснээр эргүүлэн авчирсан гэж хэлж болно. 2018 оны загварын шоу бүр дээр харагдах болсон тул яах аргагүй трэнд болон эргэн иржээ. 

7. 60-аад оны цэцэгтэй материал. 60-аад онд ид хит болж байсан цэцэгтэй материал эргэн иржээ. Мөн тэр үеийн загвараас санаа авсан загварууд ч мөн трэнд болох нь. Иймээс эмээгийнхээ өмсөж байсан даашинз эсвэл банзал цамцны хослолыг гаргаж ирээд өмсөхөд болохгүй зүйл байхгүй л болов уу. 

8. Тамирын хослол. 80-90-ээд оны үеийн биеийн тамирын хослолоос санаа авсан загвартай тамирын хослол мөн трэнд болон эргэн иржээ. Ретро стилийн биеийн тамирын хувцасны деталь хэсгүүд зөвхөн Рианнагийн Fenty x Puma Хаврын коллекцид тусгагдаад зогсохгүй Gucci, Tod's, and Louis Vuitton зэрэг брэндүүдийн үнэтэй загваруудын нэг болох магадлал өндөр байгаа аж. 

9. Пластик материал. Calvin Klein, Valentino, Chanel зэрэг томоохон брэндүүд пластик материалтай гадуур хувцас болон гутлыг Хаврын загварын шоугаараа танилцуулсан байна. Хавар болж борооны улирал ирэх үеэр маш их хэрэг болох загвар байна гэж бодож байна уу эргэлзээгүй тийм. Chanel-н 2018 оны хаврын загварын шоун дээр эдгээр хуванцар, пластик материалтай хувцаснууд багтсан гэдгийг дуулгахдаа таатай байна.

 

10. Хар жийнсэн материал. Хар өнгийн жийнсэн материалтай хувцасаар шүүгээгээ сэлгэх цаг болжээ. Хар жийнсэн материал бүхий өмд, хослол даашинз энэ Хаврын загварын тайзнаа ихээр танилцуулагдаж байна. 

Тэгвэл тэтгэвэртээ гарах болсон загварууд юу вэ? Мөргүй цамц, цокер, малгайтай цамц зэрэг нь олон ч жил чимсэн байж болох ч одоо тэтгэвэрт гарах цаг нь нэгэнт болжээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6