Өөрийгөө “хоёр хуваах” боломж олгож буй “Human Uber” технологи


Японы эрдэмтэн Июнь Рекимото “Human Uber” хэмээх шинэ технологио олон улсад танилцууллаа. Энэ технологийн ачаар хэвтэрт байдаг өвчтнүүд болон завгүй ажилтай хүмүүс ямар ч арга хэмжээ, тэмдэглэлт баяр ёслолд өөрийн биеэр оролцсон мэт мэдрэмж авах юм. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө оронд өөр хүн явуулж, түүнийг алсаас удирдах ажээ.

Үүний тулд таныг орлож буй хүн толгойдоо ухаалаг дэлгэц бүхий Ipad маск зүүж, Facetime-д нэвтрэх ёстой. Энэ дэлгэцийн ачаар хэрэглэгч алсын зайнаас царайгаа харуулж, дуу хоолойгоо хүргэх юм. Мөн тусгай камерын тусламжтайгаар тухайн арга хэмжээний бүх явдлыг нүдээр харж, чихээр сонсоно. Орлож буй хүн бүх зүйлийг таны заавраар хийхэд хангалттай.

Ингэснээр та гэртээ сууж байгаад үдэшлэгт оролцох боломжтой юм. “Human Uber” технологид орлогч нь робот биш хүн гэдгээрээ онцлог гэнэ. Учир нь хүн зааврыг роботоос илүү дагаж, мөрдөн даалгаврыг амжилттай гүйцэтгэх нь тодорхой. Тэгэхээр энэ технологийг ашиглахын тулд Ipad маск худалдаж авч, өөрийгөө орлох хүнийг цагаар хөлслөх болох нь ээ.

Б.Мөнхтуяа

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.