Өнөөдөр Д.Сүхбаатарын 125 жилийн ой тохиож байна


АНУ-н Мянганы Сорилтын Сан, МУ Засгийн Газар, Дэлхийн Банкнаас сайжруулсан зуухны төслийг урт болон богино хугацаандаа ийн төлөвлөж байв!!! Харин одоо...Ардын хувьсгалыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг, Монголын ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой тохиож байна.

Тэрбээр 1893 онд тухайн цагийн Маймаа /одоогийн Амгалан, Ботаникийн цэцэрлэг орчмын газар/ хотноо 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр эгэл ядуу ард Дамдины ганц хүү болон Сүхбаатар мэндэлжээ.

Тэрбээр Монголын төрийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх, ардын засаг байгуулах үйл хэрэгт идэвхтэй оролцсон Монголын төр нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн юм.

Товч намтар:

1893.2.2-нд ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 14 настайдаа бичиг үсэг сурчээ.
1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
1921.3.1-ндМАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
1922.7 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон.
1921.11 сардЗОУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзав.
1923.2.20-нд 30-н настайдаа хорлогдож таалал төгсчээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.