Энэ зурагнаас юу харж байна вэ?


Хүн бүхэн өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тэдний сэтгэхүй, аливааг харах өнцөг, үзэл бодол эрс тэс ялгаатай. Харин та асуудлыг аль өнцгөөс хардаг вэ? Бид өнөөдөр та бүхэндээ сонирхолтой сонжоог хүргэж, таны сэтгэл зүйн онцлогийг танилцуулахаар бэлтгэлээ.

Энэ зурагнаас юу харж байна вэ?
Та энэхүү зургийг 10 секунд ажиглаад, хамгийн түрүүнд олж харсан зүйлээ цээжлээрэй!


1Та агуй олж харсан уу?
Та маш тайван хүн бөгөөд аливааг үргэлж сайн сайхан талаас нь хардаг. Төвөгтэй асуудал таныг хэзээ ч зовоохгүй бөгөөд ямар ч байсан ард нь гарна гэх эерэг бодолтой өдөр хоногийг өнгөрүүлдэг. Тиймдээ ч хүн бүхэнтэй сайхан харилцаж, зөв хүмүүсээр өөрийн хүрээллийг бий болгодог.


2Та нисдэг таваг олж харсан уу?
Стресс бухимдал үргэлж таны хувьд хамгийн том асуудал болж байдаг. Жижиг зүйлийг ч хүндээр тусгаж авдаг зан тань амьдралыг утга учиргүй, асуудлаар дүүрэн хөгийн ертөнц болгон хувиргах нь бий. Магадгүй та үргэлж хар дарж, нойргүйдэх өвчин зэргээс болж, шаналдаг байж болно. Хамгийн гол нь өөрийн мэдрэмжээ удирдаж, сайн ярилцаж байх хэрэгтэй. Ингэснээр та стресс бухимдлаас аль болох хол байж чадна.


3Та харь гарагийн хүн олж харсан уу?
Аливаа зүйлээс сөргийг нь түрүүлж харна. Маш хянамгай хүн бөгөөд алдаа гаргах дургүй. Бусдаас өөр ертөнцтэй бөгөөд асуудалтай нүүр тулахдаа айхгүй байхыг хичээдэг ч, энэ бүхэн санаснаар болдоггүй. Танд гэж зөвлөхөд илүү ихээр өөрийгөө хайрлаж, арга нь олдохгүй байгаа асуудлыг өөр нэг өнцгөөс хараад үзээрэй. Амьдралын төлөө гэж хэт улайрахгүйгээр одоо нэг зогсоод, өөрийгөө ажиглаад, бодох хэрэгтэй.

Та харь гарагийн хүн олж харсан уу?

Эх Сурвалж Саак.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.