Ээжийгээ гомдоож, уйлахад хүргэдэг 15 болчимгүй нийтлэг үгс


Хэдэн сарын өмнө найзын маань ээж өнгөрч би түүнийг эргэж очсон юм. Найз маань намайг хараад эхэндээ биеэ барьж чадаж байсан ч миний “за яажшуухан байна даа” гэсэн асуултын дараа бүхий л тэвчээрээ алдаж цурхиран уйлсан юм.

Удаан, гомдолтой уйлж байгаад найз маань хэлэхдээ:

“Би байхгүй болно гэдгийг нь угаасаа мэдэж байсан… удаан өвдсөн учраас би үхэлтэй эвлэрсэн байсан… гэхдээ би нэг удаа түүнд хэлсэн таагүй үгнийхээ төлөө уучлал гуйж чадаагүйдээ л харамсаж байна, бүх насаараа харамсаж явах юм шиг байна...” гэсэн юм. Гэнэт надад “ээж маань удахгүй байхгүй болбол би яах вэ?” гэсэн бодол орж ирсэн юм. Бушуухан очоод алдаатай үг бүрээ засаж, хожим харамсахгүй, ээжийгээ гомдолтой чигээр нь явуулахгүй байхын төлөө эхний алхмуудыг хийх ёстой гэж ойлгосон юм.

Бүх л биеэр хүйт дааж, хүйтэн хөлс мэдрэгдэв. Хамгийн наад зах ньЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ШҮҮ гэж бараг хэлж байгаагүй, харин ч гомдмоор үг зөндөө хэлдэг байжээ. Эх хүн үрээсээ ХАЙРТАЙ гэх үгийг л хүлээдэг байх даа гэхээс..., уйлмаар байлаа.

За ингээд, та ч гэсэн хичээгээрэй, төрүүлж өсгөсөн ээжээсээ хэдхэн сайхан үгийг битгий харамлаарай гээд дараах өр өвтгөм үгүүдийг хэн хүн бодож санахгүй хэлчихдэг байж магадгүй гэж бодоод, ухаарал хайрлаасай гэсэндээ орууллаа.

1. Надад зав алга

Биднийг 9 сар тээж төрүүлсэн, жаахан байхад тань олон шөнө нойр дутуу хоносон, эрдэм боловсролтой болгохын тулд хоёр ажил давхар хийж сургалтын төлбөрийг маань төлж байсан… Үүрээр босч, шөнөөр бидэнд хоол бэлдэнэ… Зүгээр л хэвтээд өгмөөр эсвэл хэнтэй ч юу ч ярилгүй чимээгүй баймаар байсан ч бидэнтэй ярилцаж, зөвлөж хайрлаж, бидний хүсэлт гуйлтанд зав алга гэж ганц ч удаа хэлж байгаагүй билээ.

2. Би таныг үзэн ядаж байна

Ээж маань биднийг ямар байсан ч хайрладаг. Амжилттай бизнесмен, томилолтоор алга болдог завгүй хүн, энгийн нэгэн албан хаагч эсвэл ээжийнхээ тэтгэврийн мөнгийг гуйж байдаг бүтэлгүй нөхөр байсан ч ялгаагүй.

3. Уучлаарай, би энийг идэхгүй…

Тийм бол босоод өөрөө хий л дээ. Энэ даруухан хоолыг хийх гэж ээж тань хэдэн цаг зуух сахисан гээч. Таалагдахгүй бол өөрөө хийгээд үз. Магадгүй дээр болох ч юм билүү.

4. Та л намайг ийм хүн болгож хүмүүжүүлсэн

Магадгүй ээж тань таныг хүмүүжүүлэхдээ алдаа гаргаж байсан болох ч (хатуу шийтгэж байсан, анхаарал бага хандуулж байсан г.м) чамайг сайн хүн, сайхан байлгахын тулд л ингэж байсан билээ. Хэрвээ та өөртөө дутагдал байгаа гэдгээ мэдсэн бол өөрөө өөрийгөө хүмүүжүүлэхэд юу саад болж байна?

5. Аавыг хайрладаггүй байсан

Хайрлаагүй байсан бол та хорвоод мэндлэх байсан уу?

6. Таниас салсан нь аавын зөв байж

Эмэгтэй хүнд хэлж болохгүй хамгийн аймшигтай үг. Нэгэн цагт ээж тань аавтай чинь учирч хайрлаж, хайрлуулж байсан учир хүүхэдтэй болохоор шийдсэн байж таараа. Та ингэж л хорвоод бий болсон. Эцэг эх чинь аль аль нь алдаа хийсэн ба аав чинь ээжийг нь орхиод явсны дараа тэрээр олон шөнө дэрэн дээрээ нулимстай хоносон ч үүнийгээ мэдүүлэхгүй гэж ихээхэн зориг гаргасан байж таараа. Магадгүй одоо ч шөнө уйлж байдаг байж магад.

7. Та ямар ойлгох биш

Тэгээд юу гэж? Ээж чинь чамайг ойлгох гэж үргэлж хичээж ирсэн бөгөөд чамайг хамгаалах, зөвтгөх гэж л тэр.

8. Юм ерөөсөө уншихгүй юм

“Харин чиний энэ амьдран байгаа жижигхэн, тухтай байрыг олж авахын тулд хэчнээн их зарлал уншсан гэж бодож байна? Амттайхан хоол хийх гэж хэчнээн их хоол хийх ном уншсаныг чи мэдэх үү?”

9. Та дээд сургууль төгсөөгүй боловсролгүй хүн. Битгий оролц

Гэхдээ ээж тань таны мэдэхгүй амьдралын их сургуульд сурсан хүн. Нэмээд хэлэхэд наад боловсролгүй хүн чинь таны тэр гайхамшигт боловсролыг олох боломжийг олгосон юм шүү.

10. Уучлаарай, би төрсөн өдөр /эмэгтэйчүүдийн баяр/ шинэ жилээр ирэхгүй

Үр хүүхэд нь биеэ даасан том хүн болсныг хараад ээжүүд өөрсдөө ч гайхдаг юм. Сүүлийн 20 жил (магадгүй түүнээс их) зөвхөн таны тухай, цаашид яаж амьдрах… тухай л бодож байсан бөгөөд том болсныг чинь анзааралгүй үргэлж нялх хүүхэд шиг бодож явсандаа тэр юм. Энэ нь багасах боловч таныг хэзээ ирэхийг тэсэн ядан хүлээдэг хэвээрээ л байдаг юм шүү.

11. Завгүй учраас залгаж чадсангүй

Харин энэ үед ээж тань өвдөж, ганцаардаж, тэтгэврээ хүргэж чадалгүй хажуу айлаасаа 3 дахь удаагаа мөнгө зээлсэн байдаг.

12. Намайг тийм ч айхтар хайрлаж байгаагүй

Хайрлаж чадах хэмжээгээр л хайрласан. Магадгүй таны хүссэн шиг байж чадаагүй ч бүх л зүрх сэтгэлээсээ хайрласан юм шүү.

13. Муухан харагдаж байх чинь

Ээж бол эмэгтэй хүн. Тиймээс гадаад төрхийн талаарх шүүмжлэл тэдэнд их хүнд тусна. Тэд өөрийгөө гэхээсээ илүү үрээ гэсэн сэтгэл давамгайлсандаа ингэж явдаг юм.

14. Амралтаараа хөдөө явах учир очиж чадахгүй нь

Харамсалтай байна. Магадгүй одоо л олон жилийн өмнөх шиг өрөө дүүрэн шуугиан, инээд түүнд хэрэгтэй байгаа даа.

15. Миний амьдралыг үрлээ. Та миний ээж биш.

Ингэж хэлж хэзээ ч болохгүй. Ерөөсөө болохгүй.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.