“Татар” хамтлаг бие даасан тоглолтоо хийнэ


“Татар” хамтлаг “Хайрыг хүндэл” бие даасан тоглолтоо хоёрдугаар сарын 17-н буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр хийхээр бэлтгэлээ хийж байна.

“Татар”-ынхан өнгөрсөн хугацаанд долоон цомог гаргажээ. “Крокус эвент холл”-д 19.00 цагт болох энэ тоглолтод цомгууддаа орсон бүтээлүүдээс “Бусдын хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Эсрэг өдөр” зэрэг залуусын сэтгэлд хүрсэн дуунуудаа дахин амилуулах юм.

Энэ тоглолтыг “Монгол Контент” компани “Монгол Мюзик” төслийнхөө хүрээнд зохион байгуулах бөгөөд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар “Татар” хамтлагийнхан тоглолтын зохион байгуулалтад санаа зовохгүй уран бүтээлдээ анхаарал хандуулах нөхцөл бүрдэж байна.

Тоглолтод “Люмино”, амьд хөгжмийн “Legos” хамтлагаас гадна дуучин Ука, Маралжингоо, A cool нар оролцоно.

Эх сурвалж: GoGo.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.