Цаг агаарын мэдээ


УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ХҮЙТЭН

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Дархадын болон Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 7-12 градус,  бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.