БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛ ДЭЭР ЗАРЛАСАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ТҮТГЭЛЗҮҮЛЖЭЭ


Энэ оны 1-р сарын 5-нд Төрийн албаны зөвлөлөөс Сангийн яам болон БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нарын албан тушаалд сонгон шалгаруулалтад зарласан билээ. Гэтэл 1-р сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалтыг хууль зөрчсөн гэж үзэн, сонгон шалгаруулалтыг түтгэлзүүлжээ.

 

Учир нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайхан нь Ж.  Эрдэнэбатын Засгийн газрын ажлаас чөлөөлсөн тогтоолыг эс зөвшөөрөн шүүхэд хандсан байсан.  Түүний гомдлыг шүүх хянан үзээд,  Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгон, ажилд нь буцаан томилох шийдвэр гарсан байхад уг сонгон шалгаруулалтыг зарласан нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6