Сууж байгаагаар нь ХҮНИЙГ шинжих


Биеийн хэлээс тааламжтай, ядарсан, гонсойсон, гунигтай зэргийг дор нь мэдэж болдог гэнэ. Сууж буй байдлаар нь хүнийг хэрхэн шинжиж болдгийг харуулжээ.  Иймэрхүү байдлаар суудаг хүмүүс бүтээлч, нинжин сэтгэлтэй байдаг аж. Гэвч тэд аз жаргалгүй, сэтгэл ханамжгүй байдаг гэнэ.  

Харин ингэж суудаг хүмүүс их мөрөөдөмтгий. Тэд найз нөхөд, хамтран ажиллагсаддаа маш дотно бөгөөд адал явдалтай аялалд дуртай, шинэ нөхөрлөлд нээлттэй байдаг аж. Шинэ зүйлийг хүлээдэггүй бөгөөд санаанд орсон зүйлээ шууд хэрэгжүүлдэг, урт удаан хугацаанд нэг газраа байж чаддаггүй маш уйдамтгай хүмүүс байдаг ажээ.

Ингэж суудаг хүмүүс төвлөрч чаддаггүй аж. Эмх замбараагүй байдал гэж үздэг зүйл тэдний амьдралын хэвийн нөхцөл байдаг гэнэ. Гэхдээ тэд их стиллэг бөгөөд аливаа зүйлийг тайвнаар хүлээн авч, амьдралын үнэ цэнийг мэдрэхийг чухалчилдаг гэнэ. 

Харин ингэж суудаг хүмүүс цаг ямагт ухаалаг шийдвэр гаргадаг аж. Тэд бүгдийг хамтдаа хуваалцахыг хүсдэггүй бөгөөд бие даасан байдлыг эрхэмлэдэг гэнэ. 

Харин иймэрхүү байдлаар суудаг хүмүүс өөрсдийнхөө ажилд анхаарлаа төвлөрүүлэхдээ супер бөгөөд амьдралын зорилгыг мөнгө олох гэж үздэг аж. Тэд гэр бүл зохиоход яардаггүй бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд ямар ч тэсрэлт хийж мэднэ гэжээ.  

 

 

Бэлтгэсэн:А.Уян

Эх сурвалж:Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.