Японд галт уул дэлбэрсний улмаас 15 хүн гэмтлээ


Японы Токио хотоос баруун хойд зүгт байрлах галт уул дэлбэрсний улмаас 15 хүн гэмтэж бэртлээ гэж  “Киодо ньюс” мэдээллээ. Тэдний уламжилснаар Гүнма мужийн Күсацү галт уул өнөөдөр 09:59 цагт дэлбэрсэн байна.

Тус улсын Цаг уурын агентлаг, галт сөнөөгчдийн мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас үүссэн газрын нурангид дөрвөн хүн дарагджээ. Галт уулын орчимд амралт зугаалгын төв байрладаг аж.

Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга сэрэмжлүүлэг, аюулын түвшинг III зэрэгт хүргэж, хүмүүсийг ууланд авиралт хийхийг хоригложээ. Мэргэжилтнүүд цаг уурын тодорхой бус нөхцөл байдлын улмаас иргэдийг сэрэмжлэхийг анхааруулсан байна. Мөн тус нутагт агаарт их хэмжээний үнс тарахыг анхааруулжээ.

2160 метрийн өндөртэй Күсацү галт уул нь идэвхтэй галт уулын тоонд ордог. 1983 оны арванхоёрдугаар сард хамгийн сүүлд идэхжиж байжээ. Япон улсад хэзээд дэлбэрч болзошгүй идэвхтэй 110 галт уул байдаг ба тэдгээрийн 47 нь хяналтанд байдаг аж.

Эх сурвалж: Time.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.