Японы соёлын өөрчлөлт буюу нүүрээ буддаг эрчүүд


Японы нийгэмд хүйсийн ялгаа үгүй болж, нүүрээ будаж, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг эрчүүд олширч, эмэгтэйчүүд нь эрчүүд шиг хувцасладаг болсон тухай CNN агентлаг онцлов. Загвар өмсөгч, урлаг соёлын алдартнуудын дунд эрэгтэй, эмэгтэй нь мэдэгдэхгүй хүмүүс ихсэж, залуус тэднийг даган дууриах болжээ. Нөгөө талаар, улс орон өндөр хөгжихийн хэрээр залуус төсөөллийн дүр, элдэв гаж техник хэрэгсэл, бүтээгдэхүүн, амьд бус мэдрэмжид хэт автаж эхэлсэн юм. Тэд бусдаас өвөрмөц, гоё сайхан болох хүсэлдээ хэт улайрчээ. Нийгмийн энэхүү сонин үзэгдэл нь хүйсийн ялгааг үгүй болгож, цаашлаад гэр бүлийн амьдрал зохиох, хүүхэд төрүүлэх залуус цөөрөхөд нөлөөлж байгаа гэж судлаачид үздэг байна.

Түүнчлэн Японд соёлын өөрчлөлт эрчимтэй явагдаж, элдэв гаж үйлдлүүд дэлгэрчээ. Тухайлбал, эрчүүдэд зориулсан хөхний даруулга, даашинзны дэлгүүр шинээр нээгдэж, найз бүсгүй түрээслэх үйлчилгээ дэлгэрсэн юм. Зарим газарт бүр эмэгтэй хүний хэрэглэж байсан хуучин дотоож, охидын үнэртэй эротик тос зардаг автомат машин ч бий. Солиотой юм шиг санагдаж болох ч энэ бол Япон дахь энгийн амьдралын жишээ гэнэ.

Б.Мөнхтуяа

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.