Таван настай согтуу, шалдан охин гудамжинд гүйж явжээ


Омск хотын оршин суугчид 5 настай нүцгэн охин гудамжаар гүйж явахыг хараад цагдаад хүлээлгэн өгсөн байна. Түүнийг эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулсан бөгөөд цусанд нь 0,3 промиль согтууруулах бодис илэрсэн аж.

“Мэдээллийг шалгах явцад өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдож байсан, орон нутгийн нэгэн оршин суугчийн хүүхэд болохыг тодруулан гэрт нь очиход охины аав болох эр шал согтуу байдалтай унтаж байсан” хэмээн Омск хотын Цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Охин цэцэрлэгт явдаггүй, түүний эцэг нэг бус удаа хууль зөрчсөн үйлдэл гаргаж байсан хэдий ч тухайн гэр бүл ямар ч бүртгэл тооллогод хамрагдаагүй байсан тухай Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Анна Кузнецова мэдэгдсэн байна.

Эцэг эх байх үүргээ биелүүлж чадаагүй зүйл заалтаар охины эцэгт хариуцлага тооцохоор болж байгаа тухай мэдээлэлд мөн дурдсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.