Хятадад дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч нээгдэв


Хятадын Шаанси мужийн Шиан хотод 100 метрийн өндөртэй, дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч нээгджээ. Уг төслийг удирдсан эрдэмтдийн багийн мэдээлж буйгаар энэ байгууламж хотын агаарын чанарыг сайжруулах нь гарцаагүй гэнэ.

Эрдэмтэд 10 км квадрат талбайд туршилт явуулж үзэхэд өдөрт 10 сая куб метр утааг шүүж байжээ. Тиймээс агаарын бохирдол дээд цэгт хүрсэн үед энэхүү аварга том цэвэршүүлэгч утааг дундаж хэмжээнд барих боломжтой ажээ.

Энэ систем нь бохирдсон агаарыг хүлэмжид сорон авч, түүнийгээ нарны энергиэр халаана. Дараа нь халуун агаараар үлээлгэж, олон давхар шүүлтүүрээр шүүх зарчмаар ажилладаг байна. Удахгүй, төслийн багийнхан агаарын чанарыг хянах хэд хэдэн станц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шиан хотын агаар дахь тоосонцрыг шинжлэхэд хүний эрүүл мэндэд аюултай хорт бодисууд илэрсэн тул утаатай ийнхүү дорвитой тэмцэж байна.

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.