БНСУ-аас утааг бууруулахад зориулан 500 сая ам.доллар зээлнэ


БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад айлчилж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад улсад хийж буй анхны айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.

Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 700 сая долларын гэрээ, хэлцэл хийх бөгөөд үүнээс 500 сая ам.долларыг утааг бууруулах иж бүрэн ажилд зарцуулах юм.

Утааг бууруулахад зарцуулах 500 сая ам.долларыг жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэйгээр зээлэх гэж буй аж.

Эх сурвалж: Eagle.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.