Улмаар эрдэм мэдлэггүйгээрээ дуудуулж олны хэл аманд өртсөөр ирсэн билээ. Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөл оролцоод ирсэн мисс А.Баярцэцэг бусдаасаа хавьгүй илүү гэдгээ харуулж, анх удаагаа тус тэмцээний шилдэг 11 оролцогчийн нэг болсон билээ. Тэрбээр энэхүү амжилтаа түүний англи хэлний мэдлэгтэй шууд холбоотой талаар хэвлэлд ярилцлага өгч байв.

Тэгвэл тэрбээр англи хэл сурахыг хүссэн хүн бүрт уг хэлийг нэг сарын дотор сурах өөрийн аргаасаа хуваалцсан байна. А.Баярцэцэг “Би анх Герман хэлийг  сурахдаа хичээлээ огт ойлгодоггүй байлаа. Гэтэл нэг өдөр хичээлээ герман хэл дээр зүүдэлж сэрсэн. Тэрнээс хойш яагаад ч юм хичээлээ ойлгоод эхэлсэн. Чих онгойно гэдэг чинь тэр юм билээ. Тиймээс та хэд англи хэл дээр кино үзэж, ном уншиж, дуу дуулж байвал нэг л өдөр ойлгодог болчихно. Гадаадаар зүүдлээд л эхэлвэл чи тэгээд л сурчихлаа гэж бодоорой” хэмээсэн юм.







Эх сурвалж: Tac.