Найз залуу нь эмэгтэй хүн байсныг мэдээд залилуулснаа ойлгожээ


Хятадын Жежиан мужийн оршин суугч, 41 настай Ван Ци интернэтээр Циан хэмээх өөрөөсөө олон дүү залуутай танилцаж, нэг жил гаруй хамт амьдарчээ. Хосууд энэ хугацаанд Хайкоу хотод суурьшиж, Цианы эцэг, эхтэй нь танилцсан  байна. Хачирхалтай нь, найз залуу нь гэрлэхээсээ өмнө дотно харилцаанд орохгүй хэмээн зөрүүдэлдэг байжээ.

Удалгүй Циан усанд хаясан чулуу шиг алга болж, утасны дугаар, WeChat хэрэглэгчийн бүртгэлээ өөрчилсөн байна. Ван эхэндээ ямар ч тайлбар хийлгүй салсан Цианыг өөр бүсгүйтэй болчихсон гэж бодсон гэнэ. Дараа нь мөрдлөг явуулж үзэхэд найз залууг нь иргэний бүртгэл, мэдээлэлд эмэгтэй хүн гэж бичсэн байсныг олж илрүүлжээ. Түүний найз залуу хавтгай цээжтэй хэдий ч үргэлж эрэгтэйчүүдийн бие засах газар ордог байсан тул ямар ч сэжиг төрөөгүй байна.

 

Бүсгүй луйварчинд 300 мянган юаниа алдчихсан гэдгээ ойлгож, шүүхэд зарга үүсгээд байгаа ажээ. Цианы эцэг, эх нь ч бас охинтойгоо нийлж залилан хийдэг байсан бөгөөд хэрэгтнүүд олдохгүй байгаа гэнэ.

Хоёр жилийн өмнө Хятадад иймэрхүү маягаар 11 хүнийг залилж, их хэмжээний мөнгө завшсан луйварчин эмэгтэйн хэрэг дуулиан дэгдээж байжээ. Тиймээс интернэтээр янз бүрийн хүмүүстэй танилцахгүй байхыг цагдаа нар хатуу сануулав.

 

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.