Өөртөө анхаарал тавих 8 зөвлөмж.


Би л том хүн юм чинь гээд өөртөө хэт их ачаа том хариуцлага үүрүүлэн, үүнийг хийх ёстой гэсэн хатуу дэглэмээр өдөр бүрийг өнгөрөөгөөд яваа юм биш бээз? Тэгж болохгүй шүү. Өөртөө хэрхэн анхаарал халамж тавих талаар мэдлэгтэй байж цаг гаргаж байх нь хамгаас чухал.

Юу ч таны эрүүл мэнд,  аз жаргалаас чухал биш юм. Хэрхэн өдөр бүр өөртөө анхаарал тавьж болох талаар зөвлөгөөг та бүхэндээ хүргэхээр энэхүү мэдээг бэлтгэлээ.

Өглөөний цайгаа хэзээ ч мартаж болохгүй. Бидний ихэнх нь маш нарийн төлөвлөгдсөн хуваарийн дагуу амьдардаг. Мөн цаг хэмнэх гэсэндээ эсвэл, өлсөхгүй байгаа мэт санагдсандаа өглөөний цайгаа алгасах  хандлагатай болчихсон. Эсвэл төвөгтэй мэт санагддаг ч болсон байж мэднэ. Гэвч үнэндээ таны бие 10аас илүү цагийн мацагаас дөнгөж сэрээд бна.. Өглөөний цайгаа уухгүй байснаар та биеийнхээ бодисын солилцоог удаашруулж, стресс нэмдэг гармоноо идэвхжүүлж, зүрхний өвчтэй болох эрсдэлээ нэмэгдүүлэн, жин нэмж чихрийн шижинтэй болоход нэг алхам хийлээ гэсэн үг. Мөн та шим тэжээлийн дутагдалтай байснаар өдрийн турш ядарсан сулбагар нэгэн байх болноо. Тиймээс таныг өглөө хаалгаар гарахын өмнө ядаж 1 аяга үр тарианы дэвтээмэл идэж байгаарай гэдгийг дахин дахин сануулан хэлье.

Түргэн хоол сонгохдоо эрүүлийг нь сонгох. Хүн бүр л хурдан түргэн идчих юм хайдаг. Хоолноос хоолны хооронд сонгон идэх хөнгөн түргэн хоолоор нөгөө л чанар муутай хоолоо сонгож орхидог. Төмсний чипс, савласан жигнэмэг, түргэн хоол зэрэг нь таны ходоод руугаа хийж буй хамгийн эрүүл бус хоол юм. Тэдгээр нь транс тос ихээр агуулдаг /тосны хамгийн муу төрөл/ ба энэ нь муу холестерины түвшинг нэмэгдүүлэн харин сайн холестерины түвшинг бууруулж байдаг. Иймд түргэн хоол сонгон идэхдээ калори багатай эрдэс бодис ихтэйг нь сонгож байгаарай.

Өдөр бүр жимс ногоо идэх. Хэрэв та өдөрт нэг бүтэн жимс, 2 аяга ургамлын гаралтай шүүс уухгүй бол шаардлагатай аминдэмийн дутагдалд орж хоол боловсруулах системийн асуудалд орно гэнэ шүү. Мөн зүрх судасны өвчтэй болох магадлал нэмэгддэг аж. Жимс ногооноос авч буй аминдэм нь та бидний үс арьсыг эрүүл байлган, цусны бүлэгнэлд  сайнаар нөлөөлөн, ясыг хүчтэй байлгах гээд маш олон олон чухал нөлөөтэй юм.  Иймээс үдийн цай эсвэл оройн хоолон дээрээ 2 атгатэй тэнцэх хэмжээний ногоо идэх хэвшээрэй, энэ нь та бидний биед ус шиг л чухал юм шүү.

Бие махбодийн хувьд идэвхитэй байх. Та хөдлөхийн оронд шүүгч шиг л зогсож байхыг илүүд үзээд байгаа бол таны бие махбодь сул л болоод байгаа. Зүгээр л шатаар өгсөж уруудахад та эрч хүчээ баран амьсгаадаж эхлэх болно. Таны булчингууд сул болж, яс хэврэгжин ясны сийрэгжилт болно. Ингэсээр нас явж байна шүү гэдэг дохио хаалга тогшиж эхлэнэ. Та даруйхан дасгал хөдөлгөөн хийж эхлэснээр илүү идэвхитэй нэгэн болж бие махбодь оюун санааны хувьд гайхалтай мэдрэмж төрж эхлэх болно. Дотор гүйснээс гадаа хол замд гүйх нь илүү үр дүнтэй байдаг. Таны мэдрэмж илүү эерэг болон уурласан, цухалдсан мэдрэмж тань үгүй болох болно. Иймд та өөрт тохирсон арга замыг сонгон гүйлтээс дасгал хөдөлгөөнөө эхлээрэй.

Хангалттай ус уух. Ус хангалттай уух нь бие эрхтэн зөв горимоор ажиллахад туслах нэн тэргүүний алхам юм. Хангалттай ус уухгүй бол, хурдан ядарч, бодисын солилцоо удаашран, цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэн хөгшрөлт хурдан явагдаж эхлэдэг. Мөн ус уух нь биеэс хорыг гадагшлуулахад тусладаг. Америк стандартын дагуу бол хүн өдөрт 8 аяга ус уух шаардлагатай байдаг ба, хир зэрэг ус уух ёстой нь таны нас, хүйс, бие махбодийн идэвхитэй байдал, хүрээлэн буй орчин зэргээс шалтгаална. Мөн хэт их ус уух нь сөрөг нөлөөтэй гэдгийг анхаараарай. Дан ус уух хүндрэлтэй байвал өгөрций, лемон, гаа, базилик зэргийг усандаа нэмэн хэрэглэж болно.

Хувийн ариун цэврийг сахих. Өөрийгөө эрүүл байлгах нэн шаардлагатай зүйлсийн нэг бол яах аргагүй шаардлагатай хувийн ариун цэвэр юм. Өдөрт 2 удаа шүдээ угаах, 7 хоногт 2 удаа усанд орох, цэвэрхэн хувцас өмсөх, угаалгын өрөөнд орсны дараа гараа угаах зэрэг нь хувийн ариун цэврийн маш сайн дэглэм юм. Таньд ч сайхан санагдаж таныг хүрээлэн буй хүмүүст ч мөн сайхан санагдах болно. 

Шөнө бүр 7-оос цөөнгүй цаг унтаж хэвших. Хангалттай нойр авах нь хүн бүрт маш чухал. Хэрэв та маш сайн нойр авахад цаг зарцуулж чадахгүй бол та ядарч сульдан энгийн зүйлсийг ч хийж чадахаа болино. Иймд шөнө бүр 7-8 цаг унтаж хэвшээрэй. 

Стрессээ намжаан, өөртөө халамж анхаарал тавьдаг байх. Заримдаа амьдралаа зохицуулах гэж гүйсээр өөртөө анхаарал тавихаа мартсан байдаг. Байнга өөртөө цаг гаргахыг хичээж бай, хагас цаг байсан ч хамаагүй. Педикюр хийлгэх, массажинд орох, ном унших,  дуртай дуугаа сонсох, кино үзэх гэх мэт өөрийгөө амрааж тайвшруулах ямар нэг зүйл хий!!!. Хэрэв үгүй бол та стрессээ дийлэхээ болино. Өөрийгөө энхрийлж халамжилснаар, амьдралд эерэг зүйлс бий болж эхлэдэг. Таны стресс багасан аз жаргалтай болж таныг хүрээлэн буй хүмүүс ч мөн адил тийм байх болно. 

Орчуулсан: Ц. Дулмаа. 

Эх сурвалж: www. Ayurveda.com 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.