"ЗҮРХНИЙ ХИЛЭН" түүхэн уран сайхны кино бүтсэн ТҮҮХ


"Фантастик" продакшн, "Монгол Контент" ХХК-ийн хамтын бүтээл Манжийн дарлалын үеийн тухай "Зүрхний хилэн" түүхэн уран сайхны киног энэ сарын сүүлээр нээх гэж байна.
1867 оны үеийг харуулах тус бүтээлд олон хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг ажиллаж, дөрвөн улирал дамнан зураг авалтыг нь хийжээ.

Энд тэмдэглэн хэлэхэд "Зүрхний хилэн"-г Төрийн шагналт зохиолч Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн" романаас сэдэвлэн хийж буй кино хэмээн андуурах хүмүүс байгаа аж. Кино зохиолыг найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар бичсэн байна.

Харин гол дүрд нь "Фантастик" продакшны жүжигчин Б.Баярбат, Б.Барслхагва нар тогложээ.

КИНО БҮТСЭН ТҮҮХЭЭ тэд долоо хоног бүр цувралаар хүргэх бөгөөд өчигдөр анхны дугаараа фэйсбүүк хуудастаа тавьжээ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.