ХОЁР СОЛОНГОСЫН МАРГААШИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД ТОМИЛОГДЖЭЭ


СӨҮЛ. /Ёнхап/.

Хоёр Солонгос маргааш хийхээр товлосон дээд түвшний уулзалтад оролцох төлөөлөгчдөө томилсон тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр Солонгосын хооронд оршдог Панмүнжом тосгонд маргааш болох уг уулзалтад талуудаас тус бүр таван хүн оролцох аж.

Өмнөд Солонгосын талаас хэлэлцээнд оролцох төлөөлөгчдийг Улс орноо нэгтгэх яамны тэргүүн Чо Мён Гён ахлах бол Умард Солонгосын төлөөлөгчдийг Солонгосыг энх тайвнаар нэгтгэх хорооны тэргүүн Ри Сон Гвон ахлах ажээ.

Талууд ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын тамирчдыг оролцуулах асуудлыг голлон хэлэлцэх төлөвтэй байна.

Тус хоёр улс 2015 оны 12 дугаар сараас хойш анх удаагаа хоёр талын дээд түвшний уулзалт хийх гэж байгаа нь энэ юм. Мөн энэ нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр Мүн Жэ Ин сонгогдсоноос хойших хоёр талын анхны яриа хэлэлцээ билээ.

Энэ яриа хэлэлцээгээр дамжуулан Солонгосын хойгийн байдлыг намжааж, улмаар АНУ болон Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийх орчныг бүрдүүлэхийг Мүн Жэ Ин зорьж байна гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.