Хятад улс Хойд Солонгост хатуурхаж эхлэв


Хятад улс НҮБ-ын тогтоолыг даган мөрдөж БНАСАУ руу түүхий болон боловсруулсан нефть экспортлохоо багасгах арга хэмжээ авна гэлээ.

Урд хөршийн Худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан 2018 онд Хойд Солонгос руу 500 мянган баррелаас илүү  боловсруулсан нефть, дөрвөн сая баррелаас илүү түүхий нефть экспортолж болохгүй гэсэн тогтоолыг бид энэ сарын 6-наас дагаж мөрдөж эхэлнэ” гэжээ.

Ийнхүү Хятад улс өнөөдрөөс эхлэн НҮБ-ын тогтоолыг дагаж мөрдөж байгаагаа харуулах аж. Өмнө нь Хойд Солонгосыг өмөөрч, хамтын ажиллагаагаа чухалчилдаг байсан Хятад улс энэ сарын 23-наас эхлэн БНАСАУ-аас ямар ч хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан бараа импортлохгүй юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп саяхан Хятадыг Хойд Солонгост нууцаар нефть нийлүүлж байна гэж буруутгасан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.