24 жилийн өмнө хөврөлийг нь хөлдөөсөн хүүхэд төржээ


Америкийн Теннесси мужид оршин суудаг 26 настай Тина Гибсон бүсгүй 24 жилийн өмнө хөлдөөж, өөрийнх нь умайд суулгасан донорын хөврөлөөс торнисон цоо эрүүл охин төрүүлжээ

Ийнхүү Гибсоны охин ээжээсээ ердөө жил хагасын дараа л эхийн хэвлийд олдсон болж таарч байна.Америкийн телевизийн CBS сувгийн мэдээлснээр эхнэр, нөхөр хоёр охиндоо Эмма гэсэн нэр өгчээ

Энэ нь эрүүл хүүхэд бойжиж төрсөн хөлдөөсөн хөврөлийг хадгалсан хугацаагаараа дэлхийн дээд амжилт болсныг тэмдэглэж байна.Өмнөх дээд амжилт нь бараг хорин жил байжээ

“Надад ямар нэг амжилт огт хамаагүй. Би хүүхэдтэй болохыг л хүсч байсан. Охин бид хоёр бараг үеийн найз нар болох байж” гэж аз жаргалд умбасан Тина хэлсэн байна. “Эмма ёстой хөөрхөн амьтан” гэж аав Бенжамин ярьжээ

Тина, Бенжамин хоёр нөхрийнх нь үргүйдлээс болоод удаан хугацаагаар хүүхэдтэй болж чаддаггүй байсан аж. Тэгээд эцэст нь тэд анагаах ухааны төвөөс санал болгосон хөврөлийг ашиглахаар шийджээ. Энэ оны гуравдугаар сард хөврөлийг эхийн умайд суулгасан байна. Охин арваннэгдүгээр сарын 25-нд төржээ.Жирэмслэлт онцын хүндрэлгүй болж, эх нь хүүхдээ жам ёсоор төрүүлсэн байна

Нэгэн Америк эр нас барсны дараа өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хөлдөөлгөхөөр 140 мянган доллар төлсөн тухай мэдээ өмнө нь гарч байсан юм

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.