ДУРСАМЖ: 1981 оны цагаан сарын битүүний шөнө Бал даргын өвлийн ордонд харуулд гарч байлаа


Гэтэл даргын комиссар нь яагаад ч мэдээгүй юм, Бал дарга тавагтай хоол, боов чихэр барьчихсан дэргэд хүрээд ирдэг юм. Би сандрахдаа рапорт өгөөд номхон зогслоо. Дарга "Сайн байна уу? Даарч байна уу. Үүнийг ид. Би наад бууг чинь барьж байя" гэж хэлэхээр нь "Болохгүй шүү дээ, дарга минь" гэж хэлтэл "Би мэдэж байна аа.

Зүгээр" гээд бууг минь авч, би өөрийн эрхгүй хоолыг нь авч идсэн юм. Сандарсандаа ямар хоол байсныг нь ч мэдэлгүй маш хурдан идсэн. Харин хамаг бие дулаацаж их сайхан болж билээ. Дарга: -Цагаан сар гарлаа, чи хө хөдөөнийх үү? Аль аймаг вэ? гэж асуулаа. Өвөрхангайнх гэвэл -Гэрээ санаж байна уу? Халагдах болж байгаа юу? гэх мэтээр асууж ярилцаж билээ..."

(Тусгай хорооны түрүүч Д.Дашцэрэн) 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.