Өмнөд Солонгос 2018 онд 56,000 ажилчин гадаадаас авахаар боллоо


Өмнөд Солонгосын засгийн газар 2018 онд 56,000 ажилчин гадаад улс орнуудаас авахаар болсноо өнөөдөр буюу Баасан гарагт зарлалаа.

Энэ тоо нь 2017 оныхтой ижил хэмжээтэй байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн хөдөө аж ахуйн салбарын гадаад ажилчдын амьдрах нөхцлийг сайжруулах, хууль бус ажилчдын тоог бууруулах арга хэмжээнүүдийг төлөвлөснөө зарласан байна.

Өмнөд Солонгосын засгийн газар жил бүр ажиллах хүч дутагдалтай байгаа салбаруудын тоог гаргаж, квот тогтоодог юм. Ирэх онд аж үйлдвэрийн салбарт 42,300, хөдөө аж ахуйд 6,600, загас агнуурын салбарт 2,600, барилгын салбарт 2,400, үйлчилгээний салбарт 100 ажилчин гаднаас авахаар болжээ. Эдгээр ажиллах хүч бүгд E-9 төрлийн визтэй буюу мэргэжлийн ур чадвар шаардахгүй, хамгийн энгийн ажлын байруудад ажиллах хүч байх юм.

Аж үйлдвэрийн салбарт ажиллах ажилчдыг нэг, дөрөв, долоо, аравдугаар саруудад авах ба 2018 оны эхний хагаст 60 хувь нь Өмнөд Солонгост ирэх ажээ.

Харин хөдөө аж ахуйн салбарын ажилчдыг нэг, дөрөв, аравдугаар саруудад авахаар төлөвлөжээ. Мөн ирэх онд Орос, Хятадаас Солонгос гаралтай иргэдийг авч ажиллуулах тоог 303,000-аар тогтоосон байна. H-2 төрлийн визээр ирдэг эдгээр иргэдийн эрчүүд нь голдуу барилгын , эмэгтэйчүүд нь голдуу үйлчилгээний салбарт ажилладаг юм.

Эх сурвалж: Korea Herald

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.