K-pop одын үхэл Зүүн Өмнөд Азийг цочроож байна


Өнгөрсөн Даваа гарагт SHINee хамтлагийн дуучин Ким Жон Хюн амиа хорлосон явдал зөвхөн Өмнөд Солонгос төдийгүй зүүн өмнөд Азийн орнуудыг цочроосон хэрэг болжээ.

27 настай k-pop од сэтгэл санааны хүнд дарамтаас болж амиа хорлосныг тогтоосон юм. Үүнтэй холбоотойгоор Тайландын эрүүл мэндийн яам Мягмар гарагт эцэг эхчүүдэд хандаж, анхааруулга гаргасан байна.

Анхааруулгад шүтэж явдаг дуучнаа нас барсныг сонсоод хүүхдүүд нь цочролд орж, адилхан амиа хорлох үйлдэл гаргаж болзошгүй тул хараа хяналтаа сайжруулахыг зөвлөжээ.

Индонезийн нийслэл Жакартад Ким Жон Хюны шүтэн бишрэгч бүсгүй амиа хорлохыг завдсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Саяхан эцэг эхээ алдаад байсан бүсгүйн уй гашууд хүндэлж явдаг одынх нь үхэл нэрмээс болж, амиа хорлохыг завджээ. Тэр твиттер хуудсандаа “Нэгэнт эцэг эх болон шүтээнээ алдсан тул надад амьд явах хүсэл алга” гэж бичсэн байсныг үзсэн хүмүүс түүнийг аварч, одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.

Ким Жон Хюныг оршуулах ёслол өчигдөр буюу Пүрэв гарагт Сөүл хотод болжээ. Түүний шарилыг Асан Эрүүл Мэндийн төвөөс гаргаж, олон нийтээс нууцалсан оршуулгын газар руу илгээсэн байна. Эмнэлгийн гадаа олон зуун фэн, Girls Generation хамтлаг зэрэг k-pop-ын бусад одууд цугларчээ.K-pop одын үхэл Зүүн Өмнөд Азийг цочроож байна Arslan.mn

Христийн шашны уламжлалаар оршуулга болж, шарилыг хамтлагын бусад гишүүд автомашинд өргөж оруулан сүүлчийн замд нь үдсэн байна.

K-pop одын үхэл Зүүн Өмнөд Азийг цочроож байна Arslan.mnK-pop одын үхэл Зүүн Өмнөд Азийг цочроож байна Arslan.mn

K-pop одын үхэл Зүүн Өмнөд Азийг цочроож байна Arslan.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.