Хятад каллиграфчны бүтээлүүд 144 сая доллараар арилжаалагджээ


Бээжин хотноо явагдсан дуудлага худалдаан дээр Хятадын алдартай зураач-каллиграфч Ци Байши /1864-1957/-ын бүтээлүүд 931,5 сая юань буюу 144 сая доллараар худалдаалагдсан нь хятадын урлагийн түүхэн дэх хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болсон аж

Ландшафт бүхий 12 дэлгэц” гэсэн ерөнхий нэрэн доор тавигдсан зургууд дээр байгалийн үзэмжийг дүрсэлсэн бөгөөд энэ саын 17-нд 450 сая юань буюу 68 сая доллараас дуудаж эхэлсэн байна. Ялагчийн захиалга утсаар орж ирсэн бөгөөд одоогоор нэрийг нь зарлах боломжгүй байгаа тухай China Daily мэдээлжээ

18,8 метр өндөртэй тэдгээр цуврал зургуудыг бүтээхэд Хятад орноор хийсэн аялал нь зураачийн онгодыг хөглөж өгсөн бололтой. Ци Байши эдгээр бүтээлүүдээ 1925 онд урлан, өөрийн дотны найз, Бээжингийн алдартай эмч Чэнь Цзылинд бэлэглэж байсан аж

Эх сурвалж: Breakingnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.