Хятад улс ТНААD байрлуулахыг эсэргүүцэж байна


ХАНЖОУ./TASS/. “Өмнөд Солонгост пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD цогцолбор байрлуулахыг БНХАУ эсэргүүцэж байна гэж Хятадын удирдагч Си Жинпин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй Ханжоу хотод уулзах үеэрээ мэдэгдлээ.
 
“Асуудлыг оновчгүй буруугаар шийдэх нь бүс нутаг дахь стратегийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх бөгөөд санал зөрөлдөөнийг хурцатгаж болзошгүй” хэмээн Си Жинпин тэмдэглэн хэлсэн байна.
 
Тэрбээр цааш нь хэлэхдээ, хоёр орны харилцааг тогтвортой хөгжлийн зөв замд гаргах нь чухал болохыг онцолжээ.  “Манай хоёр орон бол өргөн хүрээтэй нэгдмэл ашиг сонирхол бүхий ойрын хөршүүд юм. Бид хамтын ажиллагааны үндэс суурийг эрхэмлэн хамгаалж, тулгарч буй бэрхшээл сорилтыг даван туулах хэрэгтэй” гэж Си Жинпин хэлснийг Синхуа агентлаг уламжиллаа.
 
Хариуд нь, Пак Гын Хэ мэдэгдэхдээ, БНХАУ-БНСУ-ын харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Сануулан дурдахад, 3 дугаар сараас хойш явагдсан Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан ажлын хэсгийн хэлэлцээрийн дүнд 7 дугаар сарын эхээр Солонгосын хойгийн өмнөд хэсэгт THAAD цогцолборыг байрлуулах талаар хоёр тал тохиролцоонд хүрчээ. Уг цогцолбор нь баллистик пуужинг нислэгийн дунд үеийн төгсгөл болон байд ойртох үед нь амдан сөнөөдөг аж. Ингэснээр АНУ болон түүний холбоотнуудын цэргийн анги нэгтгэлүүд, томоохон хотууд болон чухал объектуудыг хамгаалах юм.
 
THAAD-ыг байрлуулах болсон гол шалтгаан нь Умард Солонгосын цөмийн болон пуужингийн болзошгүй аюулаас хамгаалах явдал гэж тайлбарлаж байна.
 
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.