Эштон Катчер: Миний гэрээс аз жаргал бялхдаг


Холливуудын нэрт жүжигчин Эштон Катчер өчигдөр “The Tonight Show Starring Jimmy Fallon” шоунд оролцож, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Та 39 настай. Өсвөр наснаасаа алдаршсан Катчер хэдийнэ хоёр ч хүүхдийн аав болсон. Нэг айлын эзэн болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байна. Гэр бүлтэй болох ямар байна даа?

-Мэдээж хэрэг бүх хүн аз жаргалтай гэр бүлтэй болох ёстой. Би ч гэсэн аз жаргал бялхсан гэр бүлтэй болохыг их мөрөөддөг байлаа. Энэхүү энгийн мөртлөө эгэл мөрөөдөл минь биелсэнд талархаж байна. Миний гэрээс аз жаргал бялхдаг.

-Сэтгэл хангалуун бас жаргалтай байгаа чинь андашгүй байна?

-Мэдээж хэрэг. Өглөө студи руу ирж байхад Мила над руу залгаад “Сайхан ярилцлага өгөөд ирээрэй?” гэж хэлсэн. Өмнө нь хэн ч над руу иймэрхүү дуудлага хийж байгаагүй.

-Тийм гэж үү. Итгэхийн аргаүй юм.

-Тийм ээ. Бодит байдал бол энэ.

 

 

-Мила та хоёр хүүтэй болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Залуу эрхмийнхээ талаар сонирхуулаач?

-Залуу эрхэм гэртээ унтаж байгаа эсвэл тоглож байгаа байх. Тун дүрсгүй нөхөр.

-Аав, ээжийнхээ алинтай нь адилхан юм бэ?

-Миний бодлоор надтай илүү адилхан. Харин охин минь ээжтэйгээ адилхан.

-Таны үзэсгэлэнтэй хөөрхөн Уэтт охин юу хийж байна?

-Охин минь байхад сэрүүлэгтэй цаг надад шаардлаггүй. Учир нь тэр их эрт сэрээд л Мила бид хоёр дээр хүрээд ирдэг. Тэгээд л чихэн дээр ямар ч хамаагүй дуу дуулдаг. Дууг нь сонсоод л нойрноосоо сэрнэ. /инээв/ Их ядарсан үед ч. Та ойлгож байгаа биз дээ.

-Тэгэлгүй яахав. Сүүлийн хэдэн жил сэрүүлэгтэй цаг ашиглаагүй юм байна.

-Охидууд ер нь их адтай шүү дээ.

-Мила та хоёр өнгөрсөн онд нууцаар хуримаа хийсэн. Гэхдээ энэхүү хуримыг гэрчлэх ганц ч зураг нийгмийн сүлжээ эсвэл гүүгл дээр алга. Яагаад гэр бүлийн харилцаагаа ингэтлээ олон нийтээс нууцлаад байгаа юм бэ. Нууцлах тусам хүмүүс мэдэхийг хүсдэг. Энэ бол бидний сониуч зан?

-Ер нь хүн хувийн гэх зүйлээ хамгаалж бас олны хэл амаас нууцлах хэрэгтэй. Би үүргийнхээ дагуу л гэр бүлээ хамгааласан юм. Би баян тансагаа гайхуулахыг хүсээгүй. Би эсвэл илүү алдартай болохыг хүсээгүй. Хэрвээ би энэ бүхнийг хүссэн байсан бол бусад шиг нүсэр хурим хийх байлаа.  Гэхдээ би энэ бүхнийг хүсээгүй.

 

 

-Гэхдээ эмэгтэй хүн хуримаа давтагдашгүй тэмдэглэхийг хүсдэг. Мила таны сонголтод уурлаагүй гэж үү?

-Үгүй ээ тэр энэ бүхнийг хүссэн. Тэр минь их ухаантай. Мила их ухаантай. Тиймээ. Тэр их ухаантай. Үнэнийг хэлэхэд Мила Орос, Англи болон Испаниар ярьж чаддаг. Түүний хэл сурах авъяасыг хүүхдүүд минь өвлөөд аваасай хэмээн хүсдэг.

-Та Англиас өөр ямар хэлээр ярьдаг вэ?

-Би зөвхөн Англиар л ярьж чаддаг. /инээв/ Бага зэрэг Францаар ярьж чадна. Гэхдээ тийм ч сайн биш.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.