Г.Амартүвшин шарк "ГССҮТ"-ийг бүрэн тохижуулжээ


"Mongol HD" телевизийн "Шарк Танк" нэвтрүүлгийн шаркуудын нэг Г.Амартүвшинг өдгөө мэдэхгүй хүн цөөн болсон билээ.

"ХасБанк"-ны ерөнхий захирал тэрээр АНУ-д төвтэй Каргилл компанитай хамтран Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв-ийн “Нэгдсэн мэс заслын тасаг”-ийг орчин үеийн эмнэлэгийн стандартын дагуу бүрэн засаж тохижуулжээ.

Мөн нэмж 2 хагалгааны өрөөг шинээр байгуулсан бөгөөд ийнхүү дэлхийн жишигт нийцсэн 9 хагалгааны өрөөтэй болгон өчигдөр албан ёсоор хүлээлгэн өгчээ. Эдгээр хагалгааны блокууд нь эрүүл ахуйн стандар шаардлагад нийцсэн, элдэв нян бактер орохоос бүрэн тусгаарлагдсан вакум орчинтой төдийгүй гарын оролцоогүй онгойх автомат хаалгатайгаараа онцлог гэнэ. Бизнесс эрхлэгчдэд төдийгүй эрүүл мэндийн салбарт ийнхүү хөрөнгө оруулалт хийн амжилттай ажиллаж яваа "ХасБанк"-ны хамт олонд ГССҮТөвийн хамт олон баярлаж талархснаа илэрхийлжээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.