“Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-ний ажил зогсчээ


Ирэх 10 дугаар сард үүрэн телефоны хэрэглэгчид дугаартайгаа шилжих үйлчилгээнд хамрагдахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн дунд тарав. Түүнчлэн аль үүрэн телефоны компанийн хэрэглэгч болох тухайгаа хэлэлцэж эхэлсэн байх тул уг үйлчилгээ үнэхээр хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон эсэхийг тодрууллаа.

Үүрэн телефоны дөрвөн оператор компанийн хэрэглэгчид өөрсдийн эзэмшиж буй дугаартайгаа нэг компаниас нөгөө рүү шилжих үйлчилгээг нэвтрүүлэх тухай яриа гараад багагүй хугацаа өнгөрч байна. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос 2014 оны хоёрдугаар сараас эхлэн “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” буюу “Mobile Number Portability-ыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар судалгааны ажил хийж, иргэдийн 70 орчим хувь нь уг үйлчилгээг дэмжсэн. Улмаар Харилцаа холбооны хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулснаар үйлчилгээг нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдээд байгаа билээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны албаны эх сурвалж “Дугаартайгаа шилжих үйлчилгээг ирэх сараас эхлэн хэрэгжүүлнэ гэдэг ташаа мэдээлэл юм. Учир нь манай байгууллагаас явуулж ирсэн ажил ерөнхийдөө зогсонги байдалд шилжээд байна. Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдаагүй, сонгон шалгаруулалт зарласан хэдий ч хэрэгжиж эхлээгүй байгаа. Цаг хугацааг ч нарийн хэлж болохооргүй байна. Энэ ажлыг цаашид хэрхэн идэвхитэй болгох болон хэрэгжүүлэх эсэхийг засгийн газар шийднэ” гэлээ.

Дугаартайгаа шилжих үйлчилгээг 2014 онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч зарим оператор компанийн зүгээс энэ ажилд хойрго хандан, идэвхгүй байдал үзүүлсээр ирсэн хэмээн ажлын албаныхан мэдээллэж байсан юм. Түүнчлэн дээрх компаниудтай ойлголцолд хүрч чадахгүй бол цаашид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд зохицуулах хороо тодорхой шийдвэр гаргахаас өөр аргагүй аж. Уг үйлчилгээг нэвтрүүлснээр үүрэн телефоны операторуудын дунд өрсөлдөөний орчинг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ хэмээн холбогдох албаныхан онцолсон юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.