ЖҮЖИГЧИН П.ШҮҮДЭРЦЭЦЭГИЙГ ХЭН УЙЛУУЛСАН БЭ ?


Энэ сарын 15-ны өдөр жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийн төрсөн өдөр болж өнгөрлөө. Тэрбээр жил бүрийнхээ төрсөн өдрийг найз нөхдийн хамтаар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил ч мөн адил найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэжээ.

Энэ үеэр Улсын драмын  эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэг, олны танил хүмүүсийн хувцсыг урлагч, загвар зохион бүтээгч З.Гүлээ зэрэг бусад гурван найзын хамт П.Шүүдэрцэцэгт сюрприз барьжээ. Ингэхдээ төрсөн өдрийн эзэнд мэдэгдэлгүйгээр нууцаар гэрт нь баярын ширээ засаж, түүнийг орж ирэхэд нь гэнэтийн бэлэг барьсан аж.  Найзуудынх нь хийсэн видео бичлэг дэр  П.Шүүдэрцэцэгийн сэтгэл ихэд  хөдөлж баярын нулимс унагаж харагдана.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сайхан охидын минь барьсан гэнэтийн бэлэг. Жил бүр гэр дотор минь байж байдаг боллоо шүү. Баяр гунигийг хуваалцдаг та нартаа үргэлж баярлаж явдаг шүү” хэмээн бичжээ. Өнгөрсөн жилийн төрсөн өдрөөр найзууд нь түүнд тун ч онцгой бэлгийг өгсөн юм. Тодруулбал, өөрийнх нь зургийг зурж, дэрний уут, утасны гэр, тэмдэглэлийн дэвтэр зэргийг бэлэглэсэн  нь түүнд ихээхэн таалагджээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.