Баргийн оролцогч дээр ам ангайж намба алдахгүй...


Боловсрол суваг телевизээс санаачлан зохион байгуулж буй  ОДДЫН АКАДЕМИ шоу нэвтрүүлгийн анхны дугаар  өчигдөр эхлэв.

Дэлхийн 44 оронд “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хийгддэг тус шоу нэвтрүүлэг нь дуулах хүсэлтэй залуусын мөрөөдлийг биелүүлэх томоохон боломж болдог юм.

Тус шоуны эхний шатанд шалгарсан 12 охид хамтдаа амьдарч, суралцаж, үзэгчдийн нүдэн дээр мэргэжлийн дуучин болж бэлтгэгдэх аж. Мөн нэвтрүүлгийн ялагч болсон охидын хамтлаг бие даасан цомог гаргах, клип хийлгэх, олон улсын хөгжмийн наадамд оролцох эрх бүхий 100 сая төгрөгийн продюсенгийн гэрээ хийх эрхтэй болох юм.

Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжлэх“Оддын академи” шоу нэвтрүүлгийн чиглүүлэгч, продюсераар  продюсер Б.Наранзун, реппер Big Gee, “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуун нар сонгогдон ажиллаж байна.

Б.Наранзуны хувьд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан бол Big Gee UBS телевизээс зохион явуулдаг Universe Best Songs шоуны шүүгчээр ажиллаж байсан туршлагатай шүүгч нар юм. Харин Киви хамтлагийн дуучин Ц.Намуун, Никинтоны Баачка хоёрын хувьд шүүгчийн суудалд заларсан анхны тохиолдол болов. Ц.Намуун ч яахав ихэнх эмэгтэй шүүгчдийн адилаар хөөрхөн, мундаг байна гэх мэтээр урмын үг хайрлаж байлаа. Харин Баачка ерөнхийдөө үг дуу цөөтэй шүүгч бололтой. Баргийн оролцогч дээр ам ангайж намба алдахгүй гэсэн тангарагтай мэт амаа жимбийлгэж суух.

Шоу нэвтрүүлэг анхны дугаараасаа л ойлгомжтой байдаг хойно өчигдрийн дугаар эл шоуг уйтгартай болохыг урьдаас батлан харуулчих шиг болов. Уг нь тус телевиз өмнөх "Яг түүн шиг", "Mongolian next top model" шоунаадаа амжилттай зохион явуулж үзэгчдийг байлдан дагуулж байсан бол энэ удаагийн эл төсөл тийм ч газар авахгүй байх хэмээх бодол төрснийг нуух юун. Учир нь дуулах ур чадвараараа өрсөлддөг шоуны оролцогчдын дийлэнх нь авьяастай ч сандарсандаа ч тэр үү өнгө бүрээр солгойрохыг тэсч сонсож суух гэдэг үзэгчдийн хувьд туйлын тэвчээр шаардсан хэрэг болох юм.

У.Маргад
www.Leaders.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.