ОХУ-д авсан хориг арга хэмжээг өргөтгөснөө АНУ мэдэгдэв


ВАШИНГТОН. /VOA/. Украины босогчдод дэмжлэг үзүүлсээр байгаа болон 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний цар хүрээг өргөтгөж байгаагаа АНУ өчигдөр мэдэгджээ.
 
Крымд үйл ажиллагаа явуулж байгаа 37 аж ахуйн нэгж болон зарим хувь хүмүүсийг хар жагсаалтад нэмж орууллаа гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэв.
“ОХУ Минскийн гэрээг хэрэгжүүлнэ гэж амлалт өгсөн хэдий ч Украины зүүн нутагт тогтвортой байдлыг алдагдуулахад хүргэх үйл ажиллагаа явуулсаар байна. Олон улсын хуулийг зөрчсөн ОХУ-ын энэ үйлдлийг бид буруушааж байгаа бөгөөд цаашид Украины тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн хүмүүст хориг арга хэмжээ авах болно” гэж АНУ-ын Сангийн яамны Гадаадын хөрөнгийг хянах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Жон Смит мэдэгджээ.
 
Мөн Европын Холбооноос ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөж байгаатай холбогдуулан энэ арга хэмжээг авч байгаа бөгөөд бидний энэ алхам нь ОХУ-ын Украинд явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагийн хэлбэр юм гэж мэдэгдэлдээ дурдав.
 
Оросыг Крымийн хойгтой холбох гүүр барих ажилд оролцож буй “PJSC Mostotrest” болон “SGM-Most” компаниудыг хар жагсаалтад оруулсан байна.
 
 
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.