Хойд Солонгосын цэрэг Өмнөд рүү оргожээ


БНАСАУ-ын ардын армийн нэгэн цэрэг амь насаараа дэнчин тавин оргож, Өмнөд Солонгост хүрч чадсан байна. Тэрээр аюулгүйн бүсэд хүрэхээсээ өмнө хамт алба хаагчдын бууны суманд өртөж, шархадсан аж.

Энэ тухай Солонгос улсын Штабын дарга нарын зөвлөл мэдээлсэн байна. Оргодол цэргийг Өмнөд Солонгост хүрсний дараа шархыг нь эмчлүүлэхээр эмнэлэгт хүргэжээ.

Уг явдал өчигдөр Аюулгүйн нэгдсэн бүсийн нэг хэсэг болох Пханмунжомын цэг дээр тохиолдсон бөгөөд зөвхөн хилийн энэхүү зурвас дээр БНАСАУ болон Өмнөд Солонгосын цэргүүд бие биеэ харахуйцаар зайнд байрладаг аж. 

Эх сурвалж: ZONE.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.