Турк улс Сирийн хилийн дагуу бетонон хана босгож эхэллээ


Турк улсын цэрэг армийхан Сирийн хил дагуу аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улстай залгаа 3.6 м өндөр бетонон хана барьж эхэлжээ. Туркийн цэргүүд Суруч, Шанлыурфа болон Каркамыш, Газиантеп хотуудын хооронд Турк-Сирийн хилийн шугамын дагуу хана босгож байгаа ажээ. Өргөст тор бүхий энэ хана нь хилийн аюулгүй байдлыг хангахад тус дөхөм болно гэж албаны хүмүүс үзжээ. Мөн одоо явуулж буй цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд Туркийн арми Сиритэй залгаа хилийн дагуу цэргүүд байрлуулаад байгаа аж. Турк нь таван жилийн турш дайны хөлд нэрвэгдээд байгаа Сири улстай 900 дм газар нутгаар хиллэдэг.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.