ДЭЛХИЙД БҮРТГЭЛГҮЙ 1.1 ТЭРБУМ ХҮН БАЙНА


Дэлхий дээр ямар ч бүртгэлгүй, хаяггүй, иргэний үнэмлэхгүй  1.1 тэрбум хүн байдаг. Цаасан болон цахим бүртгэл дээр “огт байдаггүй” тэдгээр  хүмүүс эрүүл мэнд, боловсролын ямар ч үйлчилгээ авч чаддаггүй ажээ. 

Тэдгээр “огт байдаггүй” хүмүүсийн дийлэнх нь Африк, Азид байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй нэгэн судалгааны дүн харуулжээ. Газар зүйн байршлаар нь авч үзвэл ядуурал, ялгаварлан гадуурхалт, зэвсэгт мөргөлдөөн ихтэй бүс нутагт ийм бэрхшээл хамгийн түгээмэл байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Вижянти Десайн хэлж буйгаар тэдгээр “огт байдаггүй хүмүүс” бий болоход олон хүчин зүйлс нөлөөлдөг ажээ. Тэр дундаа хөгжиж буй орнуудын засгийн газар иргэдээ хайхрахгүй орхисонд хамаг учир байгаа гэнэ. Перугийн Амазоны ширэнгэн ойн оршин суугчидтай уулзахын тулд завиар тав хоног явна гэж тус улсын тээврийн сайд хэлсэн байна. Ширэнгэн ойн оршин суугчид шинээр мэндэлсэн хүүхдүүдээ улсын иргэний бүртгэлд бүртгүүлдэггүй учраас тэд ямар ч хаяггүй, харьяалалгүй, “огт байдаггүй” хүмүүсийн тоонд ордог. Дээрх хүчин зүйлс нь “огт байдаггүй” тэдгээр хүүхдүүдийг насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, гэрлэлт рүү хөтөлдөг. 

Сүүлд 2005 онд явуулсан “Хүүхэд нэг бүрийг тоолох” кампанит ажлын хүрээнд дэлхийн 32 оронд бүртгэлгүй 40 сая хүүхэд байгааг тоолсон юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.