Дүрээсээ болж ад үзэгдсэн жүжигчдийн халааг Э.Барслхагва залгамжилжээ


Үзэгчдэд үзэн ядагдах хэмжээнд хүртэл эсрэг дүрийг гаргана гэдэг бол жүжигчин хүний ур чадвар шаардсан нэг ёсны томоохон сорил юм.

Үзэгчдэд үзэн ядагдах хэмжээнд хүртэл эсрэг дүрийг гаргана гэдэг бол жүжигчин хүний ур чадвар шаардсан нэг ёсны томоохон сорил юм. Тиймдээ ч хэр баргийн жүжигчдийг эсрэг дүрд сонгон тоглуулдаггүй гэдэг. Социализмын үеэс Б.Дамчаа агсан Үер киноны Молом, “Мандухай Сэцэн хатан”-ы Эсмэл тайж зэрэг дүрүүдээсээ болж ад үзэгддэг байсан юм.

Харин орчин цагт жүжигчин С.Ариунбямба дүрээ чадмаг амилуулснаараа олны талархлыг хүлээгээд зогсохгүй эсрэг дүрийн гэсэн тодотголыг нэрнийхээ өмнө дуудуултлаа хүндлэгдэж буй жүжигчин.

Тэгвэл цагтаа Ромеогийн дүрд сонгогдож байсан жүжигчин О. Гэрэлсүх Ларьдма кинонд хүчирхийлэгч үйлдэгч нөхрийн дүрд тоглосноороо ад үзэгдэх болсон юм. Түүнийг явж байхад нь хэдэн согтуу залуус зөрж өнгөрөхдөө нөгөө Ларьдма чинь явж байна гээд эргээд хөөж эхэлсэн байна. Айсан жүжигчин Оросын элчингийн зүгт гүйж харуулын пост хүрч байж аврагдсан гэнэ.

Саяхан нээлтээ хийсэн “Зүрхний хилэн” киноны Манжийн амбан Фүн Жоугийн дүрийг Э.Барслхагва чадварлаг бүтээсэн нь үзэгчид эргээд дүрийнх нь хувьд багагүй үзэн ядахад хүрчээ. Тэрээр саяхан Medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа

“Гадуур явж байтал гурван согтуу эр нөгөө муу Манж чинь явж байна гээд хэл амаар доромжилж, аргагүй эрхэнд барилцаж авсан. Тэр хүмүүс намайг их үзэн ядаж чамайг таарсан газраа ална аа гэж байна лээ. Би тэрүүхэн үедээ уур хүрч байсан хэдий ч цааш яваад бодсон, инээд хүрсэн. Нээрээ л дургүй нь хүрсэн байна гэж ойлгосон. Дээр үед Дамчаа гуайг гудамжинд явж байхад нь хүүхдүүд чулуу шиддэг байсан гэдэг шиг одоо намайг согтуу хүмүүс зодох дээрээ тулж байна” хэмээн ярьжээ.

Дашрамд дурдахад Э.Барслхагва тус киноны нээлтийн үеэр СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.

У.Маргад
www.Serelt.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.