Лас Вегас: Мөрдөн байцаалтанд тус нэмэр болохуйц нэлээд хэдэн сэжүүр олдсон ч мэдэгдэл хийхэд арай эрт байна


Невада мужийн Лас Вегас хотноо 22 мянган хүн цугласан “Route 91 Harvest Festival”-ийн үеэр аймшигт халдлага гарч, 59 хүн амиа алдаж, 527 хүн шархдсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гүн эмгэнэл илэрхийлэн, үүссэн нөхцөлд байдалд анхаарахаа илэрхийллээ. Олон улсын зүгээс энэ халдлагатай холбогдуулан АНУ галт зэвсгийн талаарх хуулиа өөрчилнө гэсэн хүлээлттэй байсан ч ерөнхийлөгч хуулинд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Өчигдөр Доналд Трамп эхнэр Меланиа Трамп нар Лас Вегаст хүрэлцэн ирсэн бөгөөд халдлага болсон газарт хамгийн түрүүнд очиж иргэдэд туслалцаа үзүүлсэн цагдаагийн албан хаагчидтай уулзсан юм.

Мөрдөн байцаалтад тус нэмэр болохуйц 2-3 сэжүүр олдсон ч гэлээ мөрдлөгийн тухай мэдэгдэл хийхэд арай эрт байна гэж Лас Вегас хотын цагдаагийн газрын дарга Жозеф Ломбардо хэлсэн байна.

Харин Доналд Трамп хэрэг үйлдэгчийг сэтгэцийн эмгэгтэй байсан нь хэргийг мөрдөх үйл ажиллагаанд саат тотгор учруулж байгааг ойлгож байна хэмээн ярьжээ.

Стифен Пэддокийн гэр, машин, байрлаж байсан Mandalay bay зочид буудалд нэгжлэг хийж 47 ширхэг винтов буу зэрэг галт зэвсэг байсныг илрүүлсэн байна.

Пэддок хэдэн жилийн өмнөөс Невада, Утай, Калифорни, Техас зэрэг мужуудаас буу зэвсэг авч цуглуулж эхэлжээ. Зочид буудлын гадна болон өрөөний үүдэндээ дүрс бичлэгийн камер зоосон зэрэг нь энэхүү аллагаа урьдаас сайтар төлөвлөснийг гэрчилж байгаа юм.

Өмнө нь цагдаагийн байгууллагад ямар нэгэн хэрэг хийснээр бүртгэгдэж байгаагүй аж.

Пэддокийн дансны мэдээллийг шалгахад казинод ихэнх цагаа өнгөрөөдөг байсан түүний дансанд нэлээд их хэмжээний мөнгө орж гардаг байсан нь казинод алдсан болон хожсон мөнгө байсан нь тодорхой болоод байгаа юм.

Одоогийн байдлаар шархдсан 490 хүний 317 нь эмчилгээгээ дуусгаад эмнэлгээс гарчээ.

У.Маргад

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.